Wednesday, March 3, 2010

Миний Алтан зул

Банжигын ( http://chim74.blog.banjig.net/ ) цэцэгчин хүүхнүүдийг дагаад цэцэгчин болдог хүн болоод удаагүй ч 3 цэцэгтэй болчихсон гэж байгаа. Ер нь яг сонирхоод цэцэг тариад байвал сонирхолтой юм байна. Уржигдар дэлбээгээ арай нээгээгүй алтан зул авсан чинь одоо бүрэн цэцэглэчихсэн.

Байс хийгээд л гүйж очиж хараад л зургийг нь аваад баясаад байлаа. Яг цэцэглэх явцыг нь харах бас их сонирхолтой юм байна шүү та минь :-)

Friday, February 26, 2010

Doughnuts

Орц
  • 4 tablespoon butter (60 гр масло)
  • 5 cups all-purpose flour (5 аяга гурил)
  • 7/8 cup sugar (элсэн чихэр)
  • 2 teaspoons baking powder
  • 1 teaspoon baking soda
  • 2 teaspoons salt (давс)
  • 1 teaspoon powdered nutmeg
  • 3/4 cup buttermilk (байхгүй бол 3/4 аяга цагаан тараг хийж болно)
  • 2 whole eggs+1 egg yolk (2 өндөг+нэг өндөгний шар)

Cinnamon sugar

  • 2/3 cup sugar (2/3 аяга элсэн чихэр)
  • 1/2 teaspoon powdered cinnamon (нунтаг синнамон)
Хийх дараалал
  1. Синнамон элсэн чихэр 2-оо холиж тавганд хийнэ.
  2. Масло-аа хайлуулж хөргөнө.
  3. Дунд зэргийн саванд 1 1/2 аяга гурил хийж дээр нь элсэн чихэр, baking powder, сода, давс, натмегаа хийж холино.
  4. Жижиг саванд тараг, өндөгөө хольж хутгаад зуурмагаа хайлуулж хөргөсөн масло дээрээ хийж хутгаад,
  5. үүнийгээ хуурай орц (3) дээрээ хийж модон халбагаар хутгаж холь.

6. Энэ зуурмаг дээрээ үлдсэн гурилаа хийж модон халбагаар сайхан эвлэртэл нь зуурна.

7. Шарах тогоогоо 375F дээр тавьж халаана.

8. Гурилын модон дээрээ хуурай гурил үрж зуурмагаа ойролцоогоор 1см орчим зузаантайгаар элдээд,

9. Том, жижиг 2 хэвээр (надаа хэв байхгүй улмаас стакан хундага хэрэглэсэн болно) хэвлээд пончиг маань шархад бэлэн болж байгаам даа


За шарах хугацаа бол их богинохон, нэг талыг нь сайхан шарлуулаад нөгөө тал руу нь эргүүлээд л болоо доо.

Ингээд миний хийж үзсэн пончиг (doughnuts-д өгсөн нэр) үндсэндээ бэлэн болсон байдал
Одоо бэлдсэн синнамонтой элсэн чихэртээ халит дүрээд л хөргөх сараалж дээрээ өрчихөнө шүү дээ




ENJOY!!! :)


Анхны авсан 2 цэцэг минь


Add VideoБи цэцэг тарихаар шийдээд өглөө гүйж гараад энэ 2 цэцгийг туугаад ирлээ. Төрсөн орд бүрд ээлтэй цэцэг байдаг гэнэ ээ, тэгээд миний ээлтэй цэцэг мөлхөө, хайрынх кактус төрлийн цэцгүүд гэнэ. РС болон ТV өрөөнд зуун наст байх сайн гэж сонсоод 2 жилийн өмнө уг нь нэг кактус аваад тавьсан байсийн, тэгсэн нэг мэдсэн хөөрхий бүүр шарлаад чад хийчихсэн байсан. Одоо чад хийлгэхгүй сайн тордож бордоно оо цэцэгнүүдээ

Thursday, February 25, 2010

Тараг бүрж, тэргүүн хийлээ



Тараг бүрэх амархан боловч худалдаж авсан үнээс нээх хямд тусдаггүй болхоор би бараг бүрдэггүй юм доо. Эхлээд тарагны хөрөнгөө бэлдэх хэрэгтэй.

Жижиг марлан уутанд аяга орчим тараг хийж шар усгүй болтол нь сайн шүүх ( юмнаас өлгөчих) хэрэгтэй.
Сүүгээ зөөлөн галаар бүлээн (50C-60C) болтол нь самрана.
Бэлэн болсон хөрөнгөө аяганд хийж дээрээс нь бага зэргийн сүү хийгээд сайхан нуугтал нь хутгаарай.
Сүүндээ хөрөнгөө хийж самарч таглаад дулаан газар хучиж тавиарай. Ойролцоогоор 7-9 цаг болоход болно доо. Би бол хөргөгчид хонуулаад маргааш нь идэх дуртай байдаг юм. Цөцгий шиг гоё өтгөн болчихдог болхоор тэр.

Тэргүүний хувьд өнөөдөр дахиад хийж үзсэн. Масло нилээн хасагдсан тэгээд өөрөө жорыг нь зохиогоод хийсэн боловч бас л санаанд хүрээгүй ээ. Амт нь бол амтагдаад байна гэхдээ жоржигносон хатуу болоод байх юм аа. Тэргүүн чинь зөөлөн байдаг биз дээ? Сэтгэлд хүрээгүй болхоор хийсэн дараалалын зураг, жор энэ тэр оруулсангүй дээ

Wednesday, February 24, 2010

Тэргүүн???


Тэргүүн яаж хийдэг юм болоо? Гүүгэлдэж байгаад нэг жор олж аваад хийсэн чинь нэг л биш ээ, анхнаасаа орцыг нь харсан чинь 1,5 кг гурил, 1,5 кг масло ... гээд л сонин санагдаад байсан юмаа. Би 485 гр масло хийсэн хэрнээ л масло нь ихэдчихлээ. Бүүр муухай биш ч гоё болсонгүй ээ :((