Thursday, February 25, 2010

Тараг бүрж, тэргүүн хийлээ



Тараг бүрэх амархан боловч худалдаж авсан үнээс нээх хямд тусдаггүй болхоор би бараг бүрдэггүй юм доо. Эхлээд тарагны хөрөнгөө бэлдэх хэрэгтэй.

Жижиг марлан уутанд аяга орчим тараг хийж шар усгүй болтол нь сайн шүүх ( юмнаас өлгөчих) хэрэгтэй.
Сүүгээ зөөлөн галаар бүлээн (50C-60C) болтол нь самрана.
Бэлэн болсон хөрөнгөө аяганд хийж дээрээс нь бага зэргийн сүү хийгээд сайхан нуугтал нь хутгаарай.
Сүүндээ хөрөнгөө хийж самарч таглаад дулаан газар хучиж тавиарай. Ойролцоогоор 7-9 цаг болоход болно доо. Би бол хөргөгчид хонуулаад маргааш нь идэх дуртай байдаг юм. Цөцгий шиг гоё өтгөн болчихдог болхоор тэр.

Тэргүүний хувьд өнөөдөр дахиад хийж үзсэн. Масло нилээн хасагдсан тэгээд өөрөө жорыг нь зохиогоод хийсэн боловч бас л санаанд хүрээгүй ээ. Амт нь бол амтагдаад байна гэхдээ жоржигносон хатуу болоод байх юм аа. Тэргүүн чинь зөөлөн байдаг биз дээ? Сэтгэлд хүрээгүй болхоор хийсэн дараалалын зураг, жор энэ тэр оруулсангүй дээ

No comments:

Post a Comment