Friday, February 26, 2010

Doughnuts

Орц
  • 4 tablespoon butter (60 гр масло)
  • 5 cups all-purpose flour (5 аяга гурил)
  • 7/8 cup sugar (элсэн чихэр)
  • 2 teaspoons baking powder
  • 1 teaspoon baking soda
  • 2 teaspoons salt (давс)
  • 1 teaspoon powdered nutmeg
  • 3/4 cup buttermilk (байхгүй бол 3/4 аяга цагаан тараг хийж болно)
  • 2 whole eggs+1 egg yolk (2 өндөг+нэг өндөгний шар)

Cinnamon sugar

  • 2/3 cup sugar (2/3 аяга элсэн чихэр)
  • 1/2 teaspoon powdered cinnamon (нунтаг синнамон)
Хийх дараалал
  1. Синнамон элсэн чихэр 2-оо холиж тавганд хийнэ.
  2. Масло-аа хайлуулж хөргөнө.
  3. Дунд зэргийн саванд 1 1/2 аяга гурил хийж дээр нь элсэн чихэр, baking powder, сода, давс, натмегаа хийж холино.
  4. Жижиг саванд тараг, өндөгөө хольж хутгаад зуурмагаа хайлуулж хөргөсөн масло дээрээ хийж хутгаад,
  5. үүнийгээ хуурай орц (3) дээрээ хийж модон халбагаар хутгаж холь.

6. Энэ зуурмаг дээрээ үлдсэн гурилаа хийж модон халбагаар сайхан эвлэртэл нь зуурна.

7. Шарах тогоогоо 375F дээр тавьж халаана.

8. Гурилын модон дээрээ хуурай гурил үрж зуурмагаа ойролцоогоор 1см орчим зузаантайгаар элдээд,

9. Том, жижиг 2 хэвээр (надаа хэв байхгүй улмаас стакан хундага хэрэглэсэн болно) хэвлээд пончиг маань шархад бэлэн болж байгаам даа


За шарах хугацаа бол их богинохон, нэг талыг нь сайхан шарлуулаад нөгөө тал руу нь эргүүлээд л болоо доо.

Ингээд миний хийж үзсэн пончиг (doughnuts-д өгсөн нэр) үндсэндээ бэлэн болсон байдал
Одоо бэлдсэн синнамонтой элсэн чихэртээ халит дүрээд л хөргөх сараалж дээрээ өрчихөнө шүү дээ




ENJOY!!! :)


No comments:

Post a Comment