Thursday, December 31, 2009

South Beach

South Beach нь зочид буудал, хоолны газар, дэлгүүр ихтэй бөгөөд үйлчилгээний цэгүүд нь далайн эргээсээ холгүй юм билээ. Зураг дээр харагдаж байгаа улаан цэнхэр дээврүүд дор дандаа хоолны газар байгаа. машин замын 2 талаар бүтүү машин паркласан болохоор хоолоо идээд суугаа хүмүүсийн дундуур явах болно. Хоол нь хөөрхөөн үнэтэй санагдсан.


Мiami-н барилга байшингууд нь их өнгөлөг цаг агаар нь дулаан болохоор ч тэрүү хүмүүс нь нээх тайван ер л гоё хот юм билээ.

Бид 2-ыг далайн эрэг дээр байх хугацаанд наргүй, сэрүүн байсан. Би далайн эргээр жаахан гүйж хэдэн хясаа мясаахан түүснээс хамгийн гоё нь энэ цэнхэр (яг юуг нь мэдэхгүй, магадгүй оюу эрдэнэ байж мэднэ хэ хэ) хөөрхөн санагдсан.
За тэгээд бүгдийн сайн сайханы төлөө !

Tuesday, December 22, 2009

Jungle Island

Jungle Island явна гэхээр яагаад ч юм нэг л их хол газар тэгээд бүтүү ой ширэнгэ шиг хийсэн байх даа гэж төсөөлж байсан чинь бидний буусан буудлаас их ойрхон 5-10 минут орчим л газар байсан. Дoтрoo харин их том зөндөө олон амьтадтай юм билээ.




Kangaroo харсан ш дээ, хашаан дотор нь орж хоол өгч болдог юм билээ.



Би уутыг нь хайгаад олоогүй ш дээ, эсвэл энд байсан нь дандаа хүүхдүүд нь байсан юм болов уу? хэхэхэ

За энэ яст мэлхий бол аврага том байгаа биз? Энэ ёр нь хэдэн настай бол оо? Миний бодлоор ойролцоогоор бараг 300 орчим настай байхаа, мэдэж байгаа хүн байвал хэлээд өгөөрэй, please!Энэ барын бамбар хөөрхөн байгаа биз?

Могойнууд том жижиг, урт богино, хар шар эрээн янз янзаараа байсан



Энэ сармагчин тун ч эгдүүтэй ирсэн хүн бүр дээр очоод мэндлээд байх шиг байна лээ ш дээ, бид 2-ийг дуудсан чинь ирчихээд ээлжлээд л хараад байсан ш дээ



Энэ аймаар сахилагагүй, ёооооооооооё энэ зургийг авхуулах гэж яаваааааа эхэндээ хичнээн их айваа, сүүлээрээ ороолгоод, үсийг минь сэгсийлгээд, хуйх майжаад байсан ш дээ

Цацагт хяруул гэдэг шувуу байна даа

Тоть янз бүрээрээ байсаан. Тоглолт үзүүлсэн тотинууд нь ярьж байсан.



Энэ тогорууны өнгө нь их сонин байгааз? эсвэл угаасаа ийм байдаг юм болов уу?



Sunday, December 20, 2009

Sea World

Миний ойлгосоноор Sea World, Aquatica, Bush Gardens гэсэн 3 том цэцэрлэг байдаг ба Sea World-д нь далайн амьтад голдуу, Aquatica нь усан парк, Bush Gardens нь галзуу хулганаар илүү юм шиг байналээ.


Би галзуу хулгана хараад л шууд дотор муухай оргидог ш дээ, энэ нилээн өндөр байсан.

Надаа бол Sea World нь хамаагүй зүгээр, янз янзын сонин хачин амьтан шувууд харсан шигээ алхаж явна шүү дээ :)

Баахан shark-тай уралдаж явсан honey амжаад зураг дарсан байна лээ ш дээ :p


Энэ хэдэн оцон шувуунууд их хөөрхөөн, тонтогноод ийш тийшээ гүйлдэж байгаа нь бүр эгдүүтэй. Бид 2-ын яг ард хаан оцонгууд нь хуралдаж байх шиг байна лээ.


Сэтгэл хөдөлгөсөн олон зүйлийн дотор dolphin хооллох байсан. Dolphin хоoл гэж 5,6 загсыг $ 7.00 орчимоор аваад дотогш орж хооллох ээлжээ хүлээн зогсоно доо. За тэгээд dolphin-д загсаа өгөхдөө нэг гараараа өгөөд нөгөөхөөрөө хурдхан шиг амжиж хүрэх хэрэгтэй!!! Цаадуул чинь гялс загсаа авчихаад л цаашаа жирийчихэнэ шүү дээ. Илэхэд гөлчгөр резин шиг сонин санагдсан. ёстой хөөрхөн амьтад шүү тээ?

Бид 2 үдийн хоолоо Итали хоолны газар зooглосон. Хоолны порц их, амт сайн байсан :-)


Sea World-ooс гараад Florida Mall орсoн. Би энэ зүүж байгаа ороолтоо, Makowsky`s цагаан цүнхтэй зул сар болон шинэ оны бэлэг болгож аваад бөөн бөөн баяр :-) thanks honey :-x

Нойр хулжиж эрт сэрсэн дээрээ блогоо үргэлжлүүлнэээ. Ойрд байнга 5 юмуу 6 гээд сэрчихдэг болж. Энэ бичлэгийг Орландод Шингл Крийк буудалд бичиж байгаа ч Трой-ийн тухай яримаар байна. Чим бид хоёр 18 ны орой 6 гээд Тройд ирсэн. Ерөнхийдөө дулаавтар байсан ч оройн сэрүүн буусан, чийглэгдүү байлаа. Буудал санасныг бодвол маш цэвэрхэн, тохилог, үнэгүй интернэттэй (Шингл крийк нэт нь хоногийн 10 доллар юм билээ). Орой 8 өнгөрч байхад оюутны байранд хөрш байсан Кю ирж бид хоёртой уулзсан. Бид нар 10 өнгөртөл буу халж, баахан ярьж суусан. Зиа тэгээд бид хоёр аян замын алжаалаа тайлахаар хэвтсэн дээ.




At Best Western Hotel:



Өглөөний цай үнэгүй мөртлөө үнэн гоё амттай байсан. Шарсан бэкэн, өндөг, котлетний мах, кофе, пичень, зиа тэгээд өөр юу ч байлаа даа. Өглөө бид хоёр 8 өнгөрөөж буудлаас гараад хуучин сургуулийнхаа эргэн тойрноор баахан явж зураг дарсан. Өөрийнхөө амьдарч байсан газар, алхаж явсан замаар явахад бас сонин байн лээ шүү.




Сургуулийн гол талбай дээр: (Зураган дээр нь дараад томоор хараарай, хөх тэнгэр хачин гоё харагдаж байна лээ)

Америкт анх ирээд 7 хоног энэ байшинд байрлаж билээ:







Үдийн хоолыг бид хоёр Кюгийн гэрт очиж идсэн. Энэ сахалтай хүнийг бид өвгөн профессор гэж нэрлэсэн. Насаараа хүнтэй суугаагүй. Их сонин хүн байсан шүү. Энэ хөгжмийн багш бид хоёрт өөрийнхөө гаргасан СД-г бэлэглэсэн. Их яриасаг, зарим үзэл бодол нь биднийхтэй зөрчилдөж байсан. За за манай honey цайгаа чаначихсан байна. цайгаа ууя байз. Орой Sea World-ийн тухай бичнээ.




Кю-тэй анх уулзахад л их энгийн яриатай, хөөрхөн ааштай санагдсан. Бид 2 уг нь тэр оройдоо уулзачихаад өглөө эрт замд гарах байсан боловч Кю үдийн хоолонд уриад бид ингээд хоолны ширээнд сууж байгаа нь

Кю их зочломтгой, хэд хэдэн янзын миний идэж үзээгүй хоол хийсэнээс хар өнгөтэй өндөг, зангидсан гоймон нь резин шиг зажилууртай байсан. Уургаар баялаг, эрүүл мэндэд сайн гэж байсан.

Friday, December 18, 2009

Аян замын тэмдэглэл

Бид хоёр 12 сарын 17-ны Балжинямтай өдрийн Морь цагт өмнө зүгийг чиглэн машинаар гарсан билээ. Замын туршид Индианполис, Нашвили, Монтгомери зэрэг хотуудыг дайран гарсан. Тенниси муж руу орэхэд аажимдаа уулархаг бүс рүү шилжин орсон нь сонирхолтой санагдсан. Чикаго хавь ер нь их талархаг шүү дээ. Бас нэг сонин зүйл нь урагшлах тусам дулаарч байгаа нь мэдрэгдсэн. Замд бороотой байсан болохоор уулан дээр гарсан ч алсын бараа бараг харагдахгүй байсан нь нэг тиймэрхүү санагдсан.

Зиа, доорх зургуудыг Нашвили Теннессид авсан болой. Бороо орж байсан болохоор гялс гарч гүйгээд хэдэн зураг л дарлаа. Чикаготой харьцуулвал их жижигхэн хот юм билээ.







Sunday, December 13, 2009

Флоридад

АНУ-д байх хугацаандаа нилээд олон газраар явж үзэх төлөвлөгөө гаргасан гэж байгаа. Түүнийхээ дагуу сая Флоридад хэд хоног аялаад ирлээ. Биднийг очих үеэр бараг 95F-ийн халуунтай, их бүгчим байсан. Чикагод эргэж ирсэн чинь Монголдоо ирсэн мэт цээж дүүрэн амьсгаллаа. За тэгж худлаа яриад ч яахав, Чикаго юу гэж Монголыг минь гүйцэхэв дээ, тээ. Тэхдээ л Чикаго дээгүүр буултын өмнөх эргэлтийг хийж байхад цаанаа л нэг дотно санагдсан шүү. Зиа тэгээд яриандаа эргэж оръё. Орландод буугаад машин түрээслэвээ. Herts дээр очсон, ямар машин авах вэ гэжийн. Тэхээр нь би бензин бага иддэгийг нь гэлээ. Хэд хэдэн машины зураг үзүүлж байнаа. Тэгсэн Тоёото королла нүдэнд тусч байна. Энийг л гэлээ. Зиа тэгээд короллагаа унаад л Орландагийн хурдны замаар жирийлгэж өглөө дөө. Radisson hotel Disney World-ийн хажуухан талд байдаг юм билээ. Ер нь иймэрхүү аяллаар ийш тийшээ явахаар болвол online-аас travel package худалдаж авбал зүгээр санагдсан шүү. Бид хэдийн хувьд ирэх очих онгоцны билет, машины түрээс, буудлын хөлс нийлээд 1 хүний 330 орчим доллар болсон. Бүх үзвэр, паркуудыг дуусгана гэвэл 3 өдөр бол яагаад ч хүрэхгүй юм билээ. Доод тал нь 1 долоо хоног орохоор байсан. 1 паркад нь ороход л ойролцоогоор хүн тус бүр 75-95$, олон паркын билет нэг дор авбал хямдарна. Орландогийн downtown нэг их том биш, шинээр олон барилга баригдаж байгаа юм байн лээ. Испаниар ярьдаг хүмүүс маш олон. Куба, мексикээс их хүн цагаачилдаг гэж сонсож байсан. Walt Disney Resort нь Орландогоос урагшаа 20 мile газар байрлана.

Зиа тэгээд тэ
нд үзэж харсан зүйлсээ тоймлон өгүүлье:


Эхний өдөр:
Daytone beach д
ээр очиж далайн эрэг дээр амарсан. Дажгүй beach байсан. "The best beaches in Florida" гэж нэтээс хайж байгаад энэ рүү явахаар шийдсэн. Орландогоос зүүн хойшоо 90 гаран mile, талдаа 1 цаг 30 минут орсон байх. Далайн усанд нилээд орж байгаад, орох ч гэж дээ, бид нар ямар далайн усанд сэлж чадах юм биш. Бүсэлхий хүртэл гүн ус туулаад л эргэж байгаа юм чинь. Давалгаа нь их сүртэй, их дуу чимээтэй. Ус нь аймаар шорвог. Тэнд биенд шарж байгаа хүмүүсийн биений борлосныг хараад гайхаж л байлаа. Бид хэд наранд биеэ шарж оройхон тийш буцаад Орландо руу явсан даа. Нарны тос сайн түрхэхгүй бол арьс түлэгдэх юм байна лээ шүү.


2 дахь өдөр:
Еpcot гэж нэрлэгдэх энэхүү Small World парк янз бүрийн үндэстний байшин барилга, хоолны газар, тоглоомны цогцолборуудтай. Хятад, Япон, Мексик, Англи, Франц, Норвеги, Канада, гэх мэт улсуудадын өвөрмөц барилгуудыг дуурайлган бүтээсэн нь яг л дэлхийг багасан мэт санагдсан. Эхнээс нь дуустал нь үзэхэд 1 бүтэн өдөр ордог юм билээ. Энэ паркийн тухай мэдээллийг энд орж аваарай.



3 дахь өдөр:
Энэ өдөр бид Universal Studio-д очиж үзлээ. Бас л Аpcot шиг тойрог замаар ороод л захаас нь эхлүүлээд л орж гараад л дуустал нь явсан. Нилээд хэдэн тоглоомон дээр суусан. Сүүлийн үеийн гэрлийн технологи ашигласан тоглоомууд, 4D ашигласан кино, за тэгээд хурдтай rollercoaster-ууд нь нилээд зугаатай санагдсан.

Washington, New York, Niagara Waterfall

7 сарын дундуур аав, ах, ээгий бид дөрөв Вашингтон, Нью Иорк, Ниагара хүрхрээ гэсэн чиглэлээр аялж яваад ирлээ. Нийт 2000 майл буюу 3200 км газрыг машинаар туулсан нь наддаа л рекорд эвдсэн хэрэг болов. Вашингтон хүртэл 680 майл газрыг туулахад нийт 12 цаг орсон. Зам зуур 3 удаа Rest Area-d хэдэн минут тухлан цайлж, морь харсныг эс тооцвол амралтгүй явсан гэж болно. Вашингтоноос Нью Иорк ороход 3 цаг, Нью Иоркоос Ниагара хүрхрээ ороход 7 цаг орсон санаж байна. Ингээд аялсан газруудынхаа тухай товч өгүүлье.

Вашингтон:
Энэ хотоос таалагдсан зүйл гэвэл байшин барилгууд нь их эмх замбраатай, олон сайхан музейтэй, тэд нар нь үнэгүй. Чикаго шиг тэнгэр багандсан бетонон барилгууд, айхтар сүртэй traffic харагдсангүй. Арай нам тайван газар гэмээр. Хотын төвд нь зөвхөн юм үзэж, нүдээ хужирлахаар ирсэн гадаад дотоодын жуулчид л их харагдана. Бидний хувьд 39$-оор хотын tour аваад явсан болохоор богино хугацаанд нилээд олон юм үзэж чадсан.

Capitol Building.


Capitol building дотор орой хэсэг нь ингэж харагддаг. Capitol дотор тал.


Аав цагаан ордоны өмнө



Бид 4 харандаан хөшөөны өмнө




Нью Иорк:
Америкийн хамгийн том хот. Анх 1625 онд германчууд усан онгоцны порт байгуулан хотын суурийг тавьж байсан юм гэнэлээ. Бид очсон оройдоо Манхэйтэнээр машинтайгаа явж үзсэн. Аймшгийн трэффиктэй, түм түжигнэж бум бужигнасан хот юм билээ. Их бүгчим халуун, дээр нь тэнгэр баганадсан хуучны барилгууд нь нэг л тийм бараандуу. Аймаар дуу чимээтэй, хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй. Метронууд нь жаахан бохирдуу, эйр кондишн байхгүй.
Энд зорьж очиж үзсэн зүйлүүд гэвэл Эрх чөлөөний хөшөө, Дэлхийн худалдааны байрын буурь, за тэгээд хятад таун (дэлхий дээр хамгийн их хятад цагаачид цугларсан газар), Wallstreet байсан. Энэ бүгдийг tour худалдаж авсан тулдаа богино хугацаанд бүгдгийг үзэж амжсан.

Эрх чөлөөний хөшөө. Францчуудын бэлэг юм гэнэ лээ.



Америкт хамгийн гоё шинэ жил Time Square-т болдог.

Ниагара хүрхрээ:
Америкт энэ хүрхрээг үзээгүй бол бүрэн төгс аялалаар явсан гэж хэлэхэд бэрхтэй. Өмнө нь зураг, тв-ээр хараад дуу алдаж байсан бол энэ удаа яг өмнө нь очоод үнэхээр биширлээ. Үнэхээр сүрлэг байгалийн бүтээл юмаа. Олон мянган жуулчид жил бүр зөвхөн энэ хүрхрээг үзэхээр ирдэг нь аргагүй л үнэн аж. Ниагара хүрхрээний наад тал нь америк, цаад тал нь канадын тал. Канадын тал америкаас илүү олон байшин барилга, зугаа цэнгээний газар, буудлуудыг барьсан, шөнө олон өнгийн гэрэл цацруулсан харагдана лээ. Шөнө 10 цагт хүрхрээн дээр салют буудна. Бид Quality Inn-d $129.99-ээр нэг л шөнө хоноглосон. Үнэтэй байгаа биз дээ? Амралтын өдөр таарчихсийн.





Өмнөх бичлэг дээр нэгэн гайхамшигт усан оргилуурын тухай юм оруулсан байсныг та санаж байгаа байх. Харин энэ удаа тэр усан оргилуурыг эзэмшигч Bellegio зочид буудлын тухай товч өгүүлье. Энэ зочид буудал нийт 1.6 тэрбум долларын өртөгтэйгөөр Лас Вегас хотын Сптрип гудамжнаа 1993 онд сүндэрлэн босчээ. Уран тансаг хийцтэй, таван одтой энэ буудалд 10,000 хүн ажилладаг гэж бодохоор ямар нүсэр байгууламж болох нь ойлгомжтой.

Буудлын дотор асар том усан циркийн танхимтай бөгөөд "O" шоу тэнд болно. Надад тэр шоуг үзэх завшаан олдсон гэж байгаа. Үзвэрийн суудлын байрлалаас шалтгаалаад билет нь $150.00, $125.00, $99.00, and $93.50 үнэтэй юм билээ.

Тэр шоунд монгол охидууд уран нугаралтын үзүүлбэр үзүүлж байсан гэвэл та итгэх үү? нээрээ шүү, тэд нар маань усан дээр гайхамшигт нугаралтын үзүүлбэрүүдийг үзүүлж байсан. Хүмүүс нижигнэтэл алга ташихад би гэдэг хүн монгол охидоороо ямар их бахархав аа.

Bellagio - Fountain

Лас Вегаст нэгэн гайхамшигт усан оргилуур байдгийг та мэдэх үү? Bellagio зочид буудын өмнө байрлах энэ ус оргилуур өдрийн цагт 30 минут тутам, орой 8 цагаас хойш 15 минут тутамд уянгалаг сайхан хөгжмийн хэмнэлээр оргилон цацарч, хурсан олны нүдийг булаадаг юм билээ. Та бүхэнд сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс доорхи бичлэгийг толилуулж байна.