Sunday, December 13, 2009

Флоридад

АНУ-д байх хугацаандаа нилээд олон газраар явж үзэх төлөвлөгөө гаргасан гэж байгаа. Түүнийхээ дагуу сая Флоридад хэд хоног аялаад ирлээ. Биднийг очих үеэр бараг 95F-ийн халуунтай, их бүгчим байсан. Чикагод эргэж ирсэн чинь Монголдоо ирсэн мэт цээж дүүрэн амьсгаллаа. За тэгж худлаа яриад ч яахав, Чикаго юу гэж Монголыг минь гүйцэхэв дээ, тээ. Тэхдээ л Чикаго дээгүүр буултын өмнөх эргэлтийг хийж байхад цаанаа л нэг дотно санагдсан шүү. Зиа тэгээд яриандаа эргэж оръё. Орландод буугаад машин түрээслэвээ. Herts дээр очсон, ямар машин авах вэ гэжийн. Тэхээр нь би бензин бага иддэгийг нь гэлээ. Хэд хэдэн машины зураг үзүүлж байнаа. Тэгсэн Тоёото королла нүдэнд тусч байна. Энийг л гэлээ. Зиа тэгээд короллагаа унаад л Орландагийн хурдны замаар жирийлгэж өглөө дөө. Radisson hotel Disney World-ийн хажуухан талд байдаг юм билээ. Ер нь иймэрхүү аяллаар ийш тийшээ явахаар болвол online-аас travel package худалдаж авбал зүгээр санагдсан шүү. Бид хэдийн хувьд ирэх очих онгоцны билет, машины түрээс, буудлын хөлс нийлээд 1 хүний 330 орчим доллар болсон. Бүх үзвэр, паркуудыг дуусгана гэвэл 3 өдөр бол яагаад ч хүрэхгүй юм билээ. Доод тал нь 1 долоо хоног орохоор байсан. 1 паркад нь ороход л ойролцоогоор хүн тус бүр 75-95$, олон паркын билет нэг дор авбал хямдарна. Орландогийн downtown нэг их том биш, шинээр олон барилга баригдаж байгаа юм байн лээ. Испаниар ярьдаг хүмүүс маш олон. Куба, мексикээс их хүн цагаачилдаг гэж сонсож байсан. Walt Disney Resort нь Орландогоос урагшаа 20 мile газар байрлана.

Зиа тэгээд тэ
нд үзэж харсан зүйлсээ тоймлон өгүүлье:


Эхний өдөр:
Daytone beach д
ээр очиж далайн эрэг дээр амарсан. Дажгүй beach байсан. "The best beaches in Florida" гэж нэтээс хайж байгаад энэ рүү явахаар шийдсэн. Орландогоос зүүн хойшоо 90 гаран mile, талдаа 1 цаг 30 минут орсон байх. Далайн усанд нилээд орж байгаад, орох ч гэж дээ, бид нар ямар далайн усанд сэлж чадах юм биш. Бүсэлхий хүртэл гүн ус туулаад л эргэж байгаа юм чинь. Давалгаа нь их сүртэй, их дуу чимээтэй. Ус нь аймаар шорвог. Тэнд биенд шарж байгаа хүмүүсийн биений борлосныг хараад гайхаж л байлаа. Бид хэд наранд биеэ шарж оройхон тийш буцаад Орландо руу явсан даа. Нарны тос сайн түрхэхгүй бол арьс түлэгдэх юм байна лээ шүү.


2 дахь өдөр:
Еpcot гэж нэрлэгдэх энэхүү Small World парк янз бүрийн үндэстний байшин барилга, хоолны газар, тоглоомны цогцолборуудтай. Хятад, Япон, Мексик, Англи, Франц, Норвеги, Канада, гэх мэт улсуудадын өвөрмөц барилгуудыг дуурайлган бүтээсэн нь яг л дэлхийг багасан мэт санагдсан. Эхнээс нь дуустал нь үзэхэд 1 бүтэн өдөр ордог юм билээ. Энэ паркийн тухай мэдээллийг энд орж аваарай.



3 дахь өдөр:
Энэ өдөр бид Universal Studio-д очиж үзлээ. Бас л Аpcot шиг тойрог замаар ороод л захаас нь эхлүүлээд л орж гараад л дуустал нь явсан. Нилээд хэдэн тоглоомон дээр суусан. Сүүлийн үеийн гэрлийн технологи ашигласан тоглоомууд, 4D ашигласан кино, за тэгээд хурдтай rollercoaster-ууд нь нилээд зугаатай санагдсан.

No comments:

Post a Comment