Бид хоёр 12 сарын 17-ны Балжинямтай өдрийн Морь цагт өмнө зүгийг чиглэн машинаар гарсан билээ. Замын туршид Индианполис, Нашвили, Монтгомери зэрэг хотуудыг дайран гарсан. Тенниси муж руу орэхэд аажимдаа уулархаг бүс рүү шилжин орсон нь сонирхолтой санагдсан. Чикаго хавь ер нь их талархаг шүү дээ. Бас нэг сонин зүйл нь урагшлах тусам дулаарч байгаа нь мэдрэгдсэн. Замд бороотой байсан болохоор уулан дээр гарсан ч алсын бараа бараг харагдахгүй байсан нь нэг тиймэрхүү санагдсан.
Зиа, доорх зургуудыг Нашвили Теннессид авсан болой. Бороо орж байсан болохоор гялс гарч гүйгээд хэдэн зураг л дарлаа. Чикаготой харьцуулвал их жижигхэн хот юм билээ.


Ah egch 2 bol unen tsoglog baina doo... araggui l amarch yavaa yum shig ongo zus orchihsen targa teveereg avchihsan gevuul aluuldag yum bolov uu? ... LOL . Anyway ehnii zurag ikh taalagdlaa. harin gantshan yumiig l ikh uzen yadaj bna daa... Ter zuragnii deer bgaa At&t-iig symbol... haha
ReplyDeleteӨнгө зүс оролгүй яахув. Орчноо солихоор чинь хүний сэтгэл санаа сэргээд л хачин гоё болно шүү дээ. Нээрээ авсан машин маань дажгүй байсан болохоор ёстой ядраасангүй. хөөрхий муу AT&T
ReplyDelete