Thursday, January 28, 2010

Cinnamon Rolls


Орц
  • 4-4/2 cups all purpose flour (гурил)
  • 1 pack active dry yeast (дрож)
  • 1 cup milk (сүү)
  • 1/3 cup granulated sugar (цагаан элсэн чихэр)
  • 1/3 cup butter or margarine (масло эсвэл маргарин)
  • 1/2 teaspoon salt (давс)
  • 2 eggs (өндөг)
  • 3/4 cup brown sugar (бор элсэн чихэр)
  • 1/4 cup all-purpose flour (гурил)
  • 1 tablespoon ground cinnamon (нунтаг синамон)
  • 1/3 cup butter or margarine (масло эсвэл маргарин)
  • 1 recipe Cream Chees Icing

Хийх дараалал


  1. Зуурагчынхаа саванд 2 аяга гурил болон дрожоо хийж холь. Зөөлөн гал дээр хоолны жижигэвтэр саванд сүү, элсэн чихэр, 1/3 аяга масло болон давсаа хийж (120F-130F) маслаа бараг хайлах шахуу болтол нь хутгаж бүлээсгээд гурилан дээрээ өндөгны хамт хийж зуурагчын хурдаа багаас нь аажмаар ихэсгэж зуурна. Саванд наалдсан хуурай гурилаа модон халбагаар хусч (зуурагчаа түр унтраахаа мартав!!) унагаад зуурмагаа өтгөн болтол нь үлдэгдэл гурилаа бага багаар хийж зуураарай.


  2. Гурилын модон дээрээ бага зэргийн гурил цацаад зуурмагаа эвлэртэл нь нухаад 1 цаг орчим дулаан газар хучиж эсгэнэ.


  3. Эссэн гурилаа 2 хувааж нухаж бөөрөнхий болгон нухаад 10 минут орчим хучиж амраана. Энэ хооронд 2 ш листээ тослоод мөн крим зуурмагаа бэлдэнэ.


  4. Бор чихэр, 1/4 аяга гурил болон синамон дээрээ маслаа хийж pastry blender (сэрээ ч болно)-ээр сайн холиж хутгаарай.


  5. Гурилаа 12х8 инч хэмжээгээр элдээд бэлдсэн крим зуурмагаа гурилын үзүүр хэсгэт 1 инч орчим зай үлдээж бусад хэсгээр жигд тарааж хуйлаад 12 хувааж листэн дээрээ тавиад дахин 30 орчим минут алчуураар бүтээж эсгэнэ.
  6. Овеноо 375F (190C) дээр халаана. 20-25 минут эсвэл шаргал болхоор нь гаргаж 5 минут хөргөөд хэрэв хүсвэл крим зуурмагаа дээр нь түрхээрэй.
Крим зуурмаг хийх

Жижиг саванд 3 оz зөөлрүүлсэн cream cheese, 2 том (tablespoon) халбага масло, 1 жижиг (teaspoon) халбага ванила хийж дээр нь 2 2/1 аяга нунтаг сахар (powdered sugar) хийж сүүгээ бага багаар хийж шингэртэл нь хутгаарай.

Wednesday, January 27, 2010

Maple-Pumpkin Cheesecake

Орц
  • 1 1/2 cups finely crushed graham crackers
  • 1/3 cup granulated sugar (элсэн чихэр)
  • 1/3 cup butter, melted (масло, хайлуулна)
  • 3 packages 8 ounce cream cheese, softened
  • 1 cup canned pumpkin
  • 2/3 cup brown sugar (бор чихэр)
  • 1/4 cup pure maple syrup
  • 1/2 teaspoon vanila
  • 3 eggs, slightly beaten (өндөг, хутгасан)
  • 1/2 cup Caramel Sauce or purchased caramel ice cream topping (крамел соус )



Хийх дараалал

Бэлэн краст (зураг дээрх) байхгүй тохиолдолд эхлээд крастаа бэлдэнэ.
  1. Овеноо 325F дээр халаана. Дунд зэргийн саванд Graham Crackers (хайрцагтай) үүрмэг, элсэн чихэр, хайлуулсан масло-аа хийж холино. Тортны саваныхаа ёроол болон ирмэг хэсгээр жигд дарж (зураг хар) тараана. Овенд хийж 8 минут болгоод гаргаж хөргөнө.
  2. Зуурагчийн савандаа cream cheese-ээ (монголоор юу гэдэг юм бол?) хийж дундаас өндөр хурдаар зөөлөртөл нь зуурна. Дээр нь пампкин, бор чихэр, маple сироп, ванилагаа хийж холилдтол нь зуураарай. Өндөгөө модон халбагаар хутгаж холино.
  3. Гүйцэд хөрсөн крастандаа зуурмагаа хийж 60-70 минут эсвэл хөнгөн сэгсэрч хөдлөгөхөд тортын гол болсон (барицалдсан юм шиг) байвал гаргаарай. Овендоо ус* хийж тавиарай
  4. Овеноос гаргаад хамгийн багадаа 1 цаг хөргөөд мөнгөн цаасаар бүтүү бүтээж хөргөгчинд 4-24 цаг байлгана. Идэхийн өмнө Caramel Sauce- аа дээрээс бүрээрэй.

Жич: *Овенд талх болон зарим нарийн боов хийхдээ доор нь жижиг саванд бага хэмжээны ус хийж тавих нь гадна талыг нь түлэгдэхээс хамгаалдаг.

Caramel Sauce

  • 1/2 cup whipping cream
  • 1/2 cup butter (1 stick)
  • 3/4 cup packed dark brown sugar
  • 2 tablespoons light-colored corn syrup
  • 1 teaspoon vanilla

Дунд зэргийн халуун гал дээр ванилагаас бусад орцуудаа хийж буцалтал нь хутгана. 3-4 минут буцалгаж аваад ванилагаа хийж хутгаарай. Тагтай саванд хийж хөргөөд хөргөгчинд 2 долоо хоног хүртэл хадгалаж хэрэглэнэ. Дахин хэрэглэхдээ хөргөгчинөөс гаргаж тасалгааны хэмд 1 цаг байлгаарай!

Tuesday, January 26, 2010

Pizza

Өнөөдөр пийца хийж үзлээ, болмоор л юм шиг байна. За тэгээд хийсэн жор болон хийх дараалалыг оруулья

Орц

Гамбираа (pizza crust) хийнэ
  • 3-4 cup all-purpose flour (гурил)
  • 1 package active dry yeast (дрож)
  • 1/2 teaspoon salt (давс)
  • 1 cup warm water (120F-130F) (ус) (40C-50С)
  • 2 tablespoon cooking oil or olive oil (ургамалын тос болно)

1. Зуурагчийнхаа саван дотор 2 аяга гурил, дрож, давсаа хийгээд дээрээс нь бүлээн усаа тосны хамт хийнэ. Зуурагчын хурдыг бага дээр нь тохируулаж 30 секунт болгоод түр зогсоож савны хананд наалдсан хуурай гурилыг модон халбагаар хусч нялцгай зуурмагтай нийлүүлээд дахин 30 орчим секунт болгоод үлдсэн гурилаа хийж 3 минут эсвэл зуурсан гурил өтгөрсөн, зөөлөн ба сунамтгай болтол нь зуурна.

2.Гурилаа 2 хувааж хуурай гурил үрсэн модон дээрээ нухаж эвлүүлээд 10 орчим минут хөмөрч амраана.

3. Шарах шүүгээгээ 425F тавиж халаана. 12 инч пийца таваг эсвэл тослож бэлдсэн листэн дээрээ жигд элдсэн гурилаа тавиж сэрээгээр хатгаад 10 минут эсвэл шаргал өнгөтэй болхоор нь гаргаад,
4. пийца соусаа тарааж дуртай хольцоо (бяслаг, мөөг, амтат чинжүү, хиам, улаан шар сонгино г.м) дурын хэмжээгээрээ хийгээд


5. Шарах шүүгээнд 15-20 минут болгоно.



Friday, January 22, 2010

Nun`s Puffs


Орц
  • 1/2 cup butter (масло)

  • 1 cup milk (сүү)

  • 3/4 cup all-purpose flour (гурил)

  • 4 eggs (өндөг)

  • 1 tablespoon sugar (элсэн чихэр)

  • Honey (зөгийн бал)


Хийх дараалал

1. Oven-оо 375F дээр халаана. 12 muffin аяга тослож бэлдэнэ. Дунд зэргийн саванд масло-аа хайлуулаад дээр нь сүүгээ нэмээд буцалгана. Бүх гурилаа хийж сайн хутгаж болгоно. Гурил чинь нийлээд бөөн болоод ирэнгүүт гал дээрээс холдуулж 5 минут хөргөнө.


2. Ингээд 5 минут болсоны дараа өндөгөө нэг нэгээр нь хийж хутгана. Нэг өндөг хийгээд нэг минут орчим хутгаарай!



3. Зуурмагаа muffin cup-даа ижил хэмжээтэй хийж элсэн чихэрээ дээр нь цацаад шарах шүүгээнд хийж 25-30 минут эсвэл хөөгөөд, шаргал өнгөтэй болоод ирхээр нь гаргаарай. Зөгийн бал сироп холиж идэх нь хувь хүний сонголт болмой.


Pumpkin Bread


Орц

  • 2 cups sugar (элсэн чихэр)
  • 1 cup vegetable oil (ургамалын тос)
  • 4 eggs (өндөг)
  • 3 1/3 cups all-purpose (гурил)
  • 2 teaspoons baking soda (сода)
  • 1 teaspoon salt (давс)
  • 1 teaspoon ground cinnamon
  • 1 teaspoon ground nutmeg
  • 2/3 cup water (ус )
  • 1 can (15 ounces) pumpkin (not pumpkin pie mix)
  • 1/2 cup chopped nuts (самар)
  • 1/2 cup raisins (үзэм)

Хийх дараалал

  1. Шарах шүүгээгээ 350F халаана. Талхны 8x4x2 инч хэмжээтэй 2 саваа тослоод бэлдчих. Том саванд (mixer`s bowl) элсэн чихэр, тосоо хийж цахилгаан холигчоо дунд зэргийн хурд дээр нь тавиж холь. Дээр нь өндөгөө хийнэ.
  2. Өөр саванд гурил, сода, давс, синимон, натмегаа хийж модон халбагаар холиод ус болон хуурай хольцоо элсэн чихрийн хольц руугаа хийж холино. Дээр нь пампкинаа хийж холино.
  3. Ингээд талхны зуурмаг маань бэлэн боллоо. Бэлдэж тослосон 2 савандаа тэнцүү хувааж хийгээд шарах шүүгээнд 50-55 минут эсвэл шүдны чигчлүүрээр талхны гол руу хатгаж талх болсон эсэхийг (модны үзүүр цэвэрхэн гарч ирнэ) мэдэж болно.
  4. Самар болон үзэм хийх бол талхны савандаа зуурмагаа хийхээс өмнө зуурмагтаа хийж модон халбагаар жигд тарааж холиорой


Болсон талхаа тасалгааны хэмд сайтар хөргөөд мөнгөн цаасанд бүтүү боож хөргөгчинд хэсэг байлгасаны дараа зүсээрэй!

Thursday, January 21, 2010

Pastry for Double-Crust Pie

Shortening


Орц

• 2 1/4 cups all-purpose flour (гурил)

• 3/4 teaspoon salt (давс)

• 2/3 cup shortening

• 8 to 10 tablespoons cold water (ус)

Хийх дараалал

1. Гурил болон давсаа дунд зэргийн саванд хийж холиод дээр нь shortening-оо хийж Pastry Blender-ээр жигд холино.


2. Усаа гурилан дээрээ амны халбагаар цацах маягаар хийж зуурмагаа (сэрээгээр) зуурна.


3. Зуурмагаа 2 тэнцүү хувааж төвөөс нь гадагш 12 инч (30-31 cм) жигд элдэнэ

4. Элдсэн гурилаа сунгахгүйгээр (элдүүрэндээ ороож) 9 инч (23cм) pie plate дээрээ тавиж тавгаа бүрнэ.

5. Дуртай жимс (алим, интоор, нэрс г.м)-ныхээ хольцоор дүүргээд, үлдсэн гурилаа яг адилхан хэмжээтэй элдэж нөмөргөөд эрмэгүүдийг нь чимхэнэ.

6. Pie-ийнхаа голд хутгаар жижиг зүсэлт (+) хийгээд шарах шүүгээндээ зааварын дагуу хийгээрэй!

Mediterranean Frittata

Өглөөны мэнд!
Эрт боссоных хийж үзье гэж бодож байсан хоолоо хийлээ. Эртээд омлет хийх гэж оролдоод нээх сайн болоогүй ч (өндөг хольц нь холилдоогүй :p) зургийг нь блог дээр тависан байсанг харсан найзад минь таалагдсан болохоор Бүрнээ найзаа энэ өглөөний зоогоор дайлна аа :-) Ном болон нетээс ерөнхий санааг нь аваад орцуудыг нь өөрөө сонгоод хийсэн болохоор тоо хэмжээ тоочилгүй хийсэн дараалал оруулсан орцоо бичье.

  • Жижиг (тал) бөөрөнхий сонгино
  • Нэг хумс сармис
  • Улаан, ногоон, шар амтат чинжүү
  • Мөөг
  • 2 ширхэг улаан төмс
  • Бага хэмжээны спанич
  • Үрсэн бэлэн бяслаг
  • Оливын тос
  • 5 өндөг
  • Давс
  • Чимх хар перц

Төмс болон амтат чинжүүгээ дөрвөлжин хэрчинэ. Бага хэмжээны халаасан олив тосондоо сонгино, сармисаа хийж хуураад дээр нь амтат чинжүү болон мөөгөө нэмж болгоно.

хэрэв өөр хайруулын таваг байгаа бол төмсөө зэрэг хуурчих. Тавгандаа бага хэмжээны олив тос хийж халаагаад бэлдэж болгосон төмсөө шаргал болтол нь хуурчих ;)

Шарсан төмс болон бусад орцоо нэг таваганд хийж холиод дээр нь спаничаа хийгээд түр таглаад энэ хооронд өндөгөн дээрээ давс, перцээ хийн сайтар хутгаад зуурмагаа бэлдчих.
Одоо өндөгний зуурмагаа дээрээс нь жигд хийж таглаад зөөлөн галаар 5-8 минут болгоно.

Ингээд хагас болгосон Frittata-гаа төмөр бариултай тавган (маслаар тослоорой)-даа хийж




шарах шүүгээны бройлд 2-3 минут болгосон. Oven-оос гаргаад mozzarella бяслагаа цацаад болоо :)



Тавтай зооглоорой!

Tuesday, January 19, 2010

Blueberry Pie

Рie хийж үзнэ гээд filling нь авчихаад л яваад байсан өнөөдөр нэг хийж санаа амарлаа. Болмоор л юм байна.

Анх хийж үзсэн болхоор мэдэхгүй юмнууд гараад хийх явцын зургыг нь ч авсангүй, яг үнэндээ гоё болно гэж бодоогүй ээ хэхэ Дараа сонирхсон хүмүүс байвал сайн зааж өгнө өө


Friday, January 15, 2010

Blueberry Scones


Энэ боовыг хэт чихэрлэг болон хурц амттанд дургүй хүмүүст зориулж хийлээ. Starbucks орж соffee уухдаа хааяа авч иддэг байсан болхоор өөрөө хийж үзээд таалагдсан учир жор болон хийх аргыг нь http://www.youtube.com/watch?v=xQx2kO4dILU- ээс блогтоо оруулж байна.

Орц:

  • 2 cup all-purpose flour
  • 1/2 cup sugar (би 1/4 cup элсэн чихэр хийсэн) plus 2 tbls
  • 2 teaspoon baking powder
  • 1/4 teaspoon baking soda
  • 1 teaspoon salt (би 1/2 tsp давс хийсэн)
  • 1 teaspoon grated lemon zest (2 tablespoon lemon juice)
  • 1/2 cup milk
  • 1/2 cup sour cream
  • 8 tablespoon frozen unsalted butter plus 1 tbls
  • 1 1/2 cup fresh or frozen blueberries

Аль болох богино хугацаанд хурдан хийх (хөлдөөсөн масло амархан гэсэх учир) шаардлагатай тул эхлээд бэлтгэлээ сайн базааж авах хэрэгтэй! Та нэгэнт video үзэж байгаа учир би хийх дараалал бичихдээ өөрийн хийсэн туршлага дээрээс санаа авч болох хэдэн юм нэмж хэлье!

  1. Эхлээд масло-aa жижиглэн (үрүүрээр үрээд) хавтгай таваг дээр тарааж тавиад хөлдөөгчиндөө хийчих.
  2. Нэг саванд бүх хуурай (гурил+элсэн чихэр+baking powder+сода+давс+lemon zest (надаа байхгүй учир би орлуулагч болох лимоны цэвэр шүүс хэрэглэсэн)) орцуудаа холь!
  3. Өөр саванд сүү болон sour cream-ээ холь!
  4. Гурилын модон дээрээ ахиухан хуурай гурил жигдхэн тараачих хэрэгтэй, учир нь зуурмаг маань их нялцгар болохоор гар бөөн гурил болчихсон.
  5. Хавтгай тавган дээр бага хэмжээны хуурай гурил тарааж тавь!
  6. Хөлдүү масло-аа хуурай хольцтойгоо (2) хольж хутгаарай!
  7. Ингээд (6+3) дээр нь шингэн хольцоо хийж хутгаад нялцгар зуурмагаа гурилын модон дээрээ тавьж хуурай гурилтайгаа хольж 12х12 инч буюу ойролцоогоор 30 орчим см болтол нь элдэнэ.
  8. Бүх талуудыг нь зөрүүлэн хуйлж дөрвөлжин болгоод бэлдсэн тавган дээрээ тавьж хөлдөөгчид 5 мин байлгана.

Энэ хооронд - шарах шүүгээгээ 425F (220C) дээр тавьж халаана

-Blueberry-ээ аягандаа хийж бэлдчих

-Масло-аа хайлуулж, багсаа бэлдэнэ

9. Хөлдөөгчөөс гаргасан гурилаа дахин 12х12 инч (30 см) болгож элдээд жимсээ жигд тарааж нэг үзүүрээс хөөж хуйлаад зөөлөн дарж 4 инч (10см) хавтгайлана.

10. 4 тэнцүү хуваагаад, тус бүрийг нь дахин хувааж тослосон шарах лист (I use cooking paper ) дээр тавиад

багсаа маслонд дүрж боов бүрийн дээд хэсгийг тослоод дээр нь элсэн чихрээ цацна . Шарах шүүгээнд 18-25 минут эсвэл боовны өнгийг бор шаргал болтол нь шараарай! 10-15 минут хөргө

Thursday, January 14, 2010

Сoconut Мacaroons

Оройн мэнд!

Амласан ёсоор та нартаа Coconut Macaroons -ийн жорыг, хийх аргатай нь хэлж өгье!


Орц:

  • 2 2/3 аяга коконат (flaked coconut)
  • 2/3 аяга элсэн чихэр (sugar)
  • 1/3 аяга гурил (all-purpose flour)
  • 1/4 ц/х давс (salt)
  • 3 ш өндөгний цагаан (egg whites)
  • 1/2 ц/х ванилийн уусмал (teaspoon vanilla)

Хийх дараалал:

  1. Шарах шүүгээгээ 190C ( 325F) дээр тавьж халаана.
  2. Өндөгний цагаан, ванилийн уусмалаас бусад бүх орцоо жижиг саванд хийж холь.
  3. Өндөгний цагаан, ванилийн уусмалаа тусад нь сайтар хутгаад
  4. Бусад (2) хольцтойгоо нийлүүлэн зуурмаг болтол нь хутга.



Ингээд бэлэн болсон зуурмагаа жижиг бөөрөнхий хэлбэртэйгээр лист төмөр дээрээ өрж тавиад шарах шүүгээнд 15-20 минут эсвэл гүн шаргал өнгөтэй болтол нь шарна.

Гаргаад хөргөх тавиур дээрээ хөргөөрэй!

Tuesday, January 12, 2010

Цагаан, Бор Талх

Эртээд авсан mixer-ээ буцаагаад оронд нь Кitchen Аid аваад бөөн баяр, цагаан, хар талх бариад. Эртээдийн mixer (Sunbeam`s) жижиг байсан уу эсвэл үнээс шалтгаалсан уу зуурмагаа савныхаа гадуур болон 2 талруу нь цацаад байсан, хүн угаасаа санааны амьтан юм хойно үнээ дагаад чанар шинэ mixer минь таалагдаж байна өөө Өнөөдөр honey amazon.com-ooс савных нь таг, гадуур нь углах цамцыг (cover) нь захиалж өгсөн, гоёноо чамайг :)



Сонин дээрээ соохолцож, сониноо буурхаар гоохолзохгүй л бол би ойрд хоол, нарийн боов хийх асар сонирхолтой байна аааааа Хэтрүүлж хэлэхэд өдрийн ихэнх цагийг гал тогоондоо өнгөрөөж байна даа. Өглөө омлет хийх гэж оролдсон, нэг иймэрхүү юм болсон :p




Энэ арай л биш санагдаад байгаам даа, мэддэг чаддаг нь заагаад өгөөрэй, плийз

Thursday, January 7, 2010

Sour Cream Pound cake, Peanut Butter Cookies and Caraway-Rye Bread

Өөрийнхөө номон дээрх жороор кэкс хийсэн. Амт нь хамаагүй гоё болсон. Өнөөдөр honey бид 2 явж mixer and toaster авсан. Тэгээд турших маягаар honey hot dog хийж, би энэ пичень, талхыг хийсийн :)
COOK BOOK
- За энэ ном бол миний баруун гарын шадар туслагч шүү дээ :) хуудас хуудсаар нь салгаж болдог болхоор хэрэглэхэд их тохиромжтой бас олон төрлийн хоол, амттан, ундаа зуушны орц байхаас гадна бүх орцууд нь тослог багатай, хийхэд хялбар, түргэн г.м ангилалтай.

Caraway-Rye Bread, тослог багатай гэхээр нь хийгээд нэг хэрчим дээр нимгэн масло түрхээд аяга сүүтэй идсэн, амт нь дажгүй болсон байна лээ. Гэхдээ би талхны машин авна гэж бодож байгаа ;)

За миний өнөөдрийн хийсэн бүтээгдэхүүнүүд :) 3 дахь эгнээнд байгаа пиченыг Peanut Butter Blossoms gedeg ба энгийн Peanut butter cookie-тэйгээ бараг адилхан орцтой бөгөөд oven-оос гаргасан даруйдаа milk choclate kisses-ыг орой дээр нь хатгаад хатгаад явчихана шүү дээ хэхэхэ За тэгээд та нар минь тухлан сууж тавтай зооглотун!

жич: Жорыг нь авах сонирхолтой күмсүүд мэдэгдэмц, дор нь хэлээд өгөмц :)

Tuesday, January 5, 2010

Pound cake (mongoloor кэкс юм шиг байна)

Интернетээс "Best роund cake recipe" гэж хайж байгаад олон хүн 5 хошуу (үнэлгээ) өгсөн болохоор нь энэ кэксыг хийсэн чинь амт нь ч яахав ээ дажгүй л юм гэхдээ масло нь арай их санагдалаа. Элсэн чихрийг нь заасан жороос нь 3 дахин хасч хийсэн, яг таарсан байна. Америкууд яахаараа чихэрлэг нялуун юманд учиргүй дуртай байдаг байна аа. Таалагдаагүй болохоор жорыг нь оруулья гэж бодсонгүй

Monday, January 4, 2010

Сoconut Мacaroons

Орой coconut macaroons (наргил жимсны амттан) хийсэн. Янз бүрийн юм хийх гэж оролдоод овоо хэдэн сар болж байдаг, энийг эс тооцвол яг бариад авчих амттангаа олоогүй л байна, байнга хийдэг хэдэн төрөл амттантай болчихвол амар байхгүй юу. Энэ хийхэд их амархан дараа жорыг нь оруулана аа.

Шинэ жил 2010



Бид 2 шинэ жилээр Оюунаа эгчийнд очоод тэндээсээ гарч Мөөгий-нд хүлээж байсан найзуудтайгаа нийлж аваад




2010 оноо тэмдэглэхээр гарч одов оо.



Ингээд энэ хорвоо дээр намайг төрүүлж өсгөсөн хайрт ээжийнхээ ээж болох насан буурал эмээдээ, аавдаа, ханидаа, ахдаа болон бүх ах дүүс, найз нөхөд та бүхэндээ ирж буй шинэ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай юу санасан ёсон цагаан хүсэл тань сэтгэгчлэн бүтэж явахын өлзийт ерөөл дэвшүүлье!