Амласан ёсоор та нартаа Coconut Macaroons -ийн жорыг, хийх аргатай нь хэлж өгье!
- 2 2/3 аяга коконат (flaked coconut)
- 2/3 аяга элсэн чихэр (sugar)
- 1/3 аяга гурил (all-purpose flour)
- 1/4 ц/х давс (salt)
- 3 ш өндөгний цагаан (egg whites)
- 1/2 ц/х ванилийн уусмал (teaspoon vanilla)
Хийх дараалал:
- Шарах шүүгээгээ 190C ( 325F) дээр тавьж халаана.
- Өндөгний цагаан, ванилийн уусмалаас бусад бүх орцоо жижиг саванд хийж холь.
- Өндөгний цагаан, ванилийн уусмалаа тусад нь сайтар хутгаад
- Бусад (2) хольцтойгоо нийлүүлэн зуурмаг болтол нь хутга.
Ингээд бэлэн болсон зуурмагаа жижиг бөөрөнхий хэлбэртэйгээр лист төмөр дээрээ өрж тавиад шарах шүүгээнд 15-20 минут эсвэл гүн шаргал өнгөтэй болтол нь шарна.
Гаргаад хөргөх тавиур дээрээ хөргөөрэй!
No comments:
Post a Comment