Thursday, January 21, 2010

Mediterranean Frittata

Өглөөны мэнд!
Эрт боссоных хийж үзье гэж бодож байсан хоолоо хийлээ. Эртээд омлет хийх гэж оролдоод нээх сайн болоогүй ч (өндөг хольц нь холилдоогүй :p) зургийг нь блог дээр тависан байсанг харсан найзад минь таалагдсан болохоор Бүрнээ найзаа энэ өглөөний зоогоор дайлна аа :-) Ном болон нетээс ерөнхий санааг нь аваад орцуудыг нь өөрөө сонгоод хийсэн болохоор тоо хэмжээ тоочилгүй хийсэн дараалал оруулсан орцоо бичье.

  • Жижиг (тал) бөөрөнхий сонгино
  • Нэг хумс сармис
  • Улаан, ногоон, шар амтат чинжүү
  • Мөөг
  • 2 ширхэг улаан төмс
  • Бага хэмжээны спанич
  • Үрсэн бэлэн бяслаг
  • Оливын тос
  • 5 өндөг
  • Давс
  • Чимх хар перц

Төмс болон амтат чинжүүгээ дөрвөлжин хэрчинэ. Бага хэмжээны халаасан олив тосондоо сонгино, сармисаа хийж хуураад дээр нь амтат чинжүү болон мөөгөө нэмж болгоно.

хэрэв өөр хайруулын таваг байгаа бол төмсөө зэрэг хуурчих. Тавгандаа бага хэмжээны олив тос хийж халаагаад бэлдэж болгосон төмсөө шаргал болтол нь хуурчих ;)

Шарсан төмс болон бусад орцоо нэг таваганд хийж холиод дээр нь спаничаа хийгээд түр таглаад энэ хооронд өндөгөн дээрээ давс, перцээ хийн сайтар хутгаад зуурмагаа бэлдчих.
Одоо өндөгний зуурмагаа дээрээс нь жигд хийж таглаад зөөлөн галаар 5-8 минут болгоно.

Ингээд хагас болгосон Frittata-гаа төмөр бариултай тавган (маслаар тослоорой)-даа хийж




шарах шүүгээны бройлд 2-3 минут болгосон. Oven-оос гаргаад mozzarella бяслагаа цацаад болоо :)



Тавтай зооглоорой!

No comments:

Post a Comment