Энэ боовыг хэт чихэрлэг болон хурц амттанд дургүй хүмүүст зориулж хийлээ. Starbucks орж соffee уухдаа хааяа авч иддэг байсан болхоор өөрөө хийж үзээд таалагдсан учир жор болон хийх аргыг нь http://www.youtube.com/watch?v=xQx2kO4dILU- ээс блогтоо оруулж байна.
Орц:
- 2 cup all-purpose flour
- 1/2 cup sugar (би 1/4 cup элсэн чихэр хийсэн) plus 2 tbls
- 2 teaspoon baking powder
- 1/4 teaspoon baking soda
- 1 teaspoon salt (би 1/2 tsp давс хийсэн)
- 1 teaspoon grated lemon zest (2 tablespoon lemon juice)
- 1/2 cup milk
- 1/2 cup sour cream
- 8 tablespoon frozen unsalted butter plus 1 tbls
- 1 1/2 cup fresh or frozen blueberries
Аль болох богино хугацаанд хурдан хийх (хөлдөөсөн масло амархан гэсэх учир) шаардлагатай тул эхлээд бэлтгэлээ сайн базааж авах хэрэгтэй! Та нэгэнт video үзэж байгаа учир би хийх дараалал бичихдээ өөрийн хийсэн туршлага дээрээс санаа авч болох хэдэн юм нэмж хэлье!
- Эхлээд масло-aa жижиглэн (үрүүрээр үрээд) хавтгай таваг дээр тарааж тавиад хөлдөөгчиндөө хийчих.
- Нэг саванд бүх хуурай (гурил+элсэн чихэр+baking powder+сода+давс+lemon zest (надаа байхгүй учир би орлуулагч болох лимоны цэвэр шүүс хэрэглэсэн)) орцуудаа холь!
- Өөр саванд сүү болон sour cream-ээ холь!
- Гурилын модон дээрээ ахиухан хуурай гурил жигдхэн тараачих хэрэгтэй, учир нь зуурмаг маань их нялцгар болохоор гар бөөн гурил болчихсон.
- Хавтгай тавган дээр бага хэмжээны хуурай гурил тарааж тавь!
- Хөлдүү масло-аа хуурай хольцтойгоо (2) хольж хутгаарай!
- Ингээд (6+3) дээр нь шингэн хольцоо хийж хутгаад нялцгар зуурмагаа гурилын модон дээрээ тавьж хуурай гурилтайгаа хольж 12х12 инч буюу ойролцоогоор 30 орчим см болтол нь элдэнэ.
- Бүх талуудыг нь зөрүүлэн хуйлж дөрвөлжин болгоод бэлдсэн тавган дээрээ тавьж хөлдөөгчид 5 мин байлгана.
Энэ хооронд - шарах шүүгээгээ 425F (220C) дээр тавьж халаана
-Blueberry-ээ аягандаа хийж бэлдчих
-Масло-аа хайлуулж, багсаа бэлдэнэ
9. Хөлдөөгчөөс гаргасан гурилаа дахин 12х12 инч (30 см) болгож элдээд жимсээ жигд тарааж нэг үзүүрээс хөөж хуйлаад зөөлөн дарж 4 инч (10см) хавтгайлана.
10. 4 тэнцүү хуваагаад, тус бүрийг нь дахин хувааж тослосон шарах лист (I use cooking paper ) дээр тавиад
багсаа маслонд дүрж боов бүрийн дээд хэсгийг тослоод дээр нь элсэн чихрээ цацна . Шарах шүүгээнд 18-25 минут эсвэл боовны өнгийг бор шаргал болтол нь шараарай! 10-15 минут хөргө
No comments:
Post a Comment