Tuesday, January 26, 2010

Pizza

Өнөөдөр пийца хийж үзлээ, болмоор л юм шиг байна. За тэгээд хийсэн жор болон хийх дараалалыг оруулья

Орц

Гамбираа (pizza crust) хийнэ
  • 3-4 cup all-purpose flour (гурил)
  • 1 package active dry yeast (дрож)
  • 1/2 teaspoon salt (давс)
  • 1 cup warm water (120F-130F) (ус) (40C-50С)
  • 2 tablespoon cooking oil or olive oil (ургамалын тос болно)

1. Зуурагчийнхаа саван дотор 2 аяга гурил, дрож, давсаа хийгээд дээрээс нь бүлээн усаа тосны хамт хийнэ. Зуурагчын хурдыг бага дээр нь тохируулаж 30 секунт болгоод түр зогсоож савны хананд наалдсан хуурай гурилыг модон халбагаар хусч нялцгай зуурмагтай нийлүүлээд дахин 30 орчим секунт болгоод үлдсэн гурилаа хийж 3 минут эсвэл зуурсан гурил өтгөрсөн, зөөлөн ба сунамтгай болтол нь зуурна.

2.Гурилаа 2 хувааж хуурай гурил үрсэн модон дээрээ нухаж эвлүүлээд 10 орчим минут хөмөрч амраана.

3. Шарах шүүгээгээ 425F тавиж халаана. 12 инч пийца таваг эсвэл тослож бэлдсэн листэн дээрээ жигд элдсэн гурилаа тавиж сэрээгээр хатгаад 10 минут эсвэл шаргал өнгөтэй болхоор нь гаргаад,
4. пийца соусаа тарааж дуртай хольцоо (бяслаг, мөөг, амтат чинжүү, хиам, улаан шар сонгино г.м) дурын хэмжээгээрээ хийгээд


5. Шарах шүүгээнд 15-20 минут болгоно.



No comments:

Post a Comment