Арьсыг өнгөлөг толигор байхад тусалдаг хүнсний бүтээгдэхүүн олон байдаг. Тухайлбал:
Нимбэг нь найрлагандаа маш их амин дэмийг агуулсан бөгөөд ялангуяа бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулах, нян устгах чадвартай. Нимбэгний шүүсийг буцалсан устай хольж өглөө бүр уувал арьс цэвэрлэгдэн толигор байдлаа хадгалдаг.
Хан боргоцойн ханд бэлтгээд арьсыг цэвэрлэхэд зөөлөн толигор болгохоос гадна янз бүрийн батга үрэвсэлийг арилгадаг.
Киви нь үрчилээ үүсэх, үүссэн үрчилээг гарамгай арилгадаг. Киви нь С витаминаар элбэг тул хоол боловсруулахад сайн нөлөө үзүүлж биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулахаас гадна хүний уураг тархины хэвийн үйл ажиллагааг дэмждэг төдийгүй тархи мэдрэлийн системийг тэтгэж байдаг. Стресс ихтэй хүмүүс эмчилгээний зорилгоор хэрэглэдэг.
Сармис нь найрлагандаа үрэвсэл эсэргүүцэх бодис агуулсан байдаг тул ханиад томуу, халдаварт өвчинүүдээс сэргийлдэг. Өдөрт дундажаа 2-3 хумсыг идэж байвал биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулж, биеийн жинг тогтмол хэмжээнд байлгахаас гадна хөгширөлтыг удаашруулдаг. Дараагийн бичлэг дээр сармисны ханд бэлдэх аргыг оруулана аа. 3 жилд нэг удаа уудаг гэсэн.
6 days ago
No comments:
Post a Comment