Monday, February 1, 2010

Үс сайхан бол зүс сайхан

Үс өнгөлөг, эрүүл байлгах олон арга байдаг. Үүнээс хамгийн энгийн хүн бүр хийх боломжтой цөөн хэдэн аргыг дурдвал:
  • Орой бүхэн унтахын өмнө үсээ самнах нь хуйханд иллэг болохын зэрэгцээ үсний бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг.
  • Өндөгны шарыг усанд хутган үсээ угаах нь хуйх ба үсэнд тэжээл өгөхөөс гадна үсийг хугарахаас хамгаалана.
  • Борооны усаар үсээ шавшвал үс өнгөлөг болно.
  • Мөн халгайг усанд 15 минут буцалгаж үсээ угаавал үс гялалзсан өнгөтэй болохоос гадна үс уналтыг зогсоож өтгөрдөг.

Нэмж хэлэхэд үсэндээ хими хийлгэх, будуулах, хэт халуун хайчаар индүүдэх болон халуун сэнсээр хатаахаас аль болох зайлс хийж байхыг хичээгээрэй! Зуны улиралд нарны хэт ягаан туяанаас шүхэр болон нарны малгайн тусламжтайгаар үсээ хамгаалж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment