Аз Жаргал гэж юу вэ?
Хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог. Хүн бүр өөр өөр юмнаас жаргалыг мэдэрдэг. Айл гэрийн аз жаргал гэр бүлийн гишүүн болох хүн тус бүрээс шалтгаалах нь хэн бүхэнд ойлгомжтой. Айл гэрийн аз жаргал санаанд оромгүй олон жижиг зүйлээс бүрэлддэг. Тэдгээрийн нэг чухал хэсэг бол ойлголцол.
Нэгэн эрхэм найзаасаа хэдэн ном бэлгэнд авч уншиж байсанаа санаж, бие биеэ илүү сайн ойлголцож бат бэх гэр бүлийг бүтээх бодит зөвлөмжөөс нь аль болох монгол ахуйд нийцэхээр бага багаар бичиж байвал залуу гэр бүл болон дурлалт хосуудад тус болж магад гэж бодлоо. Эрэгтэй хүмүүсийн ихэнх нь том юманд анхаараад жижиг зүйлсийг орхигдуулдаг бол эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдийн жижиг гэж боддог тэр зүйлс том асуудал болж стрессд оруулах хүчин зүйлийн хэсэг болдог байна.
Эмэгтэй хүнд хайрыг гүн гүнзгий мэдрүүлэх арга замуудаас түүвэрлэн товчлоод бичье!
- Аль болох анх танилцаж хайрлаж байсан үеүүд шигээ хандаж байхыг хичээгээрэй! Дандаа биш юмаа гэхэд хааяа нэг аятайхан зоогийн газар эхнэр, найз бүсгүйгээ уриж байх. Эмэгтэйчүүд илүү роматик байдаг шүү дээ.
- Өдөр болгон өөрөөсөө зөвхөн хоёулхнаа байх цаг заавал гаргаж түүнд сэтгэл зүрхээ зориулж түүнийг сонсож ярилцдаг байх. Энэ үедээ өөр юм (ном унших, зурагт үзэх г.м) хийж хэрэггүй. Утас дуугарсанч бүү хариулаарай
- Эцэг эхтэйгээ эсвэл ах дүү хамаатан садантайгаа хамт амьдардаг эсвэл том болсон хүүхдүүдтэй бол гадагш салхинд хамт зугаалах, чимээ багатай тухлаг газар сонгон халуун дулаан яриа өрнүүлэх
- Нялх хүүхдээ харж хажуугаар нь гэр орны хэзээ ч дуусашгүй нэргүй ажил хийхийн хажуугаар эрхэм таныг бас халамжилж буй эхнэрээ үнэлэж, элдэв үгээр дайрч доромжлохын оронд түүнд найз нөхөдтэйгээ уулзах эсвэл дэлгүүр орж хэрэгцээт зүйлээ авах боломж олгож байхыг хичээж байгаарай!
- Ямар нэгэн тэмдэглэлт өдөр гэнэт сюрприз болгон өөрийг нь мэдээгүй байхад жижиг ч хамаагүй бэлэг бариж байх. Эмэгтэй хүнд хайртай хүнийх нь бэлэг том жижиг, үнэтэй хямд байх нь чухал байдаггүй тэд таниас нэг сарнай бүр нэг хавтгай дуртай шоколадаа авсан ч хүүхэд шиг баярлах болно
- Түүнийг уурлаж бухимдсан эсвэл сэтгэл санаа нь тавгүйтсэн үед буруутгаж зэмлэлгүй, аль болох ойлгохыг хичээж тайвшируулах хэрэв тэр өөрөө ярихыг хүсвэл түүний ярихыг анхааралтай сайн сонсож тайвшируулах
- Тэр хэн нэгэнтэй маргаж бухимдсан үед түүний талд байх, тайвширсан үед нь алдааг нь шүүмжилж буруушаалгүй учирлаж хэлж залруулж өгөх
- Түүнийг өдөр бүр энхрийлэн тэвэрч түүнд хайртайгаа илэрхийлж байх.
- Түүнийг ажилдаа ядарч туйлдчихсан оройн хоол хийх тэнхээгүй харагдвал өөрөө санаачлан хоолоо хийх эсвэл түүнд туслах
- Хоолны дараа аяга тавгаа хааяа ч гэсэн санаачлагаараа угаах.
- Өвдөж зовсон үед нь хажууд нь байж халамжлах, түүнд хэрэгтэй эм болон бусад зүйлийг нь бэлдэж өгөх шаардлагатай бол эмчид үзүүлэхэд нь хамт явах
- Гэртээ оройтож харих юмуу эсвэл товлож болзсон цагаасаа хоцрох бол түүнд утасдаж хэлж сэтгэл санааг нь тайван байлгах
- Та өөрөө сэтгэлийн гүн агуйдаа орох шаардлагатай бол ганцаараа эргэцүүлэн бодож тунгаах цаг хэрэгтэй байна гэдгээ түүнд ойлгуулах, тайвширсаныхаа дараа чухам юу хэцүү байсан тухайгаа яривал тэр муугаар төсөөлөхгүй болно
- Ажлаасаа түүн лүү утасдаж ямаршуухан байгаа талаар нь асуух юмуу ямар нэгэн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл тохиолдвол хуваалцах
- Өөртэй тань хамт зурагт үзээд маш их сонирхон харж байвал суваг солихгүй байх
- Хоёулаа гоёлын хувцас өмсөж явах таатай боломж гаргаж байх, ямар нэгэн романтик бяцхан аялал хий (нэг хоног эсвэл өдөртөө харих)
- Олон нийтийн газар явахдаа бусад руу харц унагах биш хажуудахаа халамжил. Сайханы өмнө харц буруугүй ч эмэгтэй хүнтэй явж байхдаа өөр бүсгүй харж явах эрчүүд тийм ч таатай сэггэгдэл төрүүлдэггүй шүү дээ
- Түүнд дандаа хаалга онгойлгож өгч өөрөөсөө түрүүлж оруулж гаргаж байгаарай
- Төрсөн өдөр, хуримын ой гэх мэт ямар нэгэн онцгой өдөр түүнд баяр хүргэн ил захидал өгч зургаа хамтдаа авхуулах
- Гэр орныхоо ямар нэг юмыг засаж сэлбэ. Шатсан гэрлээ мэдсэн даруйдаа солих, хутгануудаа ирлэх, өөрийн хүч хүрэхгүй зүйлээ нэрэлхэлгүй учирлаж хэл
- Өөрийн тань төлөө ямар нэгэн юм хийхэд баярлалаа гэдгээ хэлж урамшуулах
- Хүнсэнд хамт явах ба заримдаа зав гарвал өөрөө хүнсээ авах юу авахаа мэдэхүй тохиолдолд жагсаалт бичүүлж аваад яв
- Хааяа нэг гэртээ харих замдаа түүний дуртай идэх юм, кэкс, торт худалдан авчирч өгөх
- Түүнээс хол байж нилээн удвал санаж байгаа сэтгэлээ илэрхийлж байх
Таны гэр бүл үргэлж инээд хөөр, халуун дулаан хайраар бялхаж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсье!
No comments:
Post a Comment