Блогтоо анх удаа хувийн чанартай сэтгэгдэл бичих гэж байна. Цагаан сарын шинийн нэгэн болохоор л миний сэтгэл бүүр хөөрчихдөг юм. Өгчигдөр бүтүүнд Монголд буй ах дүү ээж, аавуудтайгаа утас болон интернетээр золголоо, нэг баяр За тэгээд ах болон авга ахындаа очиж бүтүүрсээн , сайхан байлаа :)
Өнөө өглөө 6 цагт босч бурхан тахил, тэнгэртээ залбирч шинэлээд айл хэсхийн өмнө ээжийхээ ээж буурай ээжтэйгээ ярилаа. Одоо 87 насыг зооглож байгаа гэхэд анууханаараа бүх юмаа өөрөө хийдэг бас гар утастай гэсэн, дараа ярина аа эмээ :* Миний сэтгэл ээжтэйгээ ярьсан юм шиг сайхан болсоон, хоёр баяр
Дотны анд минь яг одоо эмнэлэгт энэ хорвоод нэгэн шинэ хүн мэндлүүлэх гээд цаг тоолон хүлээн байгаа. Хорвоод мэндлэх бяцхан зочинг сэтгэл хөдлөн чимээ чагнан хүлээн баярлан сууна. Маргааш өглөө ургахын улаан нартай уралдаад гүйгээд очино оо найз нь, гурван баяр
Эрхэм хосуудад гэгээн валентиний мэнд хүргээд үзэгдээд өнгөрөх үүлэн чөлөөний нар шиг богинохон энэ амьдралын нугачаанд жаргал зовлон баяр гуниг алив бүхнээ тэнцүүхэн хуваалцаж насан туршдаа бие биеэ үнэнч хайраар хайрлан аз жаргал баяр хөөрөөр дүүрэн эрүүл саруул энх тунх амьдрахын өлзийт ерөөл өргөн дэвшүүлье!
Энэ дашрамд намайг өвдөж зовж, уйлж дуулж, баярлаж гундаж, өгсөж уруудаж, явхад минь үргэлж хажууд минь байж түшиж дэмжиж явдаг хань чамдаа чин сэтгэлээсээ баярлаж явдагаа хэлье! Энэ л гал улаан сарнайг олон олон жил чамаасаа авч үр ачаа тойруулж өтгөн шаргал цайгаа хувааж уусан өвөө эмээ болно оо хоёулаа. Би чамдаа хайртай! бас нэг баяр :)
Олон үйл явдал нэг зэрэг болоод сэтгэл хөдлөөд хэлэх үгээ ч олигтойхон эвлүүлээд хэлчихэж чадахгүй л сууна даа би гэдэг хүн, бас л баяр
No comments:
Post a Comment