Эрэгтэйчүүд сэтгэл санаа нь тайван бус уурлаж бухимдсан эсвэл стресст орсон үедээ дуугаа хурааж Сэтгэлийн гүн агуй-руугаа ордог гэдгийг эмэгтэйчүүд мэддэг байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд энэ үед нь түүнд туслахын тулд түүнийг яриулж өөрөө сайн сонсогч байж, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй гэж бодон (эмэгтэй хүн ярьж тайвширдаг учир) олон асуултаар дарж улам уурыг нь хүргэдэг.
Хэд хэдэн шалтгаанаас эрэгтэй хүн сэтгэлийн гүн агуй-руугаа ороод чив чимээгүй болчихдог.
1.Тэр асуудлынхаа тухай бодож боловсруулж шийдвэрийг олох хэрэгтэй
2.Ямар нэгэн асуулт юмуу сэтгэл зовоосон асуудалд "Яг одоо хариулж чадахгүй нь "Сэтгэлийн гүн агуй"-даа орж хайгаад ирье" гэж эрэгтэй хүн хэзээ ч хэлдэггүй.
3.Эрэгтэй хүн уурлаж бухимдсан үедээ ганцаараа байж тайвширч өөрийгөө дахин хянах чадвартай болдог
Эмэгтэйчүүд ийм үед түүнд ямар нэгэн муу юм боллоо эсвэл надтай ярихыг хүсэхгүй байна, надад хайргүй болчихсон юм болов уу? гэх мэт олон юм бодож өөрийгөө зовоох хэрэггүй бөгөөд аль болох түүнд хугацаа өгөх хэрэгтэй. Тэд нэгэнт тайвширсаныхаа дараа танитай ярих болно. Эрэгтэй хүнийг стрессдсэн дуугаа хураасан үед нь - чи зүгээр үү? (эрэгтэйчүүд ихэнхдээ зүгээр үү? гэж асуухад зүгээр гэж хариулдаг) - үгүй, чи зүгээр биш л байна даа? - би чамайг мэдэж байна, цаашлаад чи яагаад надтай ярихыг хүсэхгүй байгаан гэх мэт асуултууд нь Би чамд тус болмоор байна Чамд тохиолдсон таагүй зүйлийг би хуваалцаж чиний зовлонг нимгэлэлцэх гэсэн юм гэж ойлгогдохоосоо илүү хэрүүл маргаанд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй!
6 days ago
No comments:
Post a Comment