Thursday, January 28, 2010

Cinnamon Rolls


Орц
  • 4-4/2 cups all purpose flour (гурил)
  • 1 pack active dry yeast (дрож)
  • 1 cup milk (сүү)
  • 1/3 cup granulated sugar (цагаан элсэн чихэр)
  • 1/3 cup butter or margarine (масло эсвэл маргарин)
  • 1/2 teaspoon salt (давс)
  • 2 eggs (өндөг)
  • 3/4 cup brown sugar (бор элсэн чихэр)
  • 1/4 cup all-purpose flour (гурил)
  • 1 tablespoon ground cinnamon (нунтаг синамон)
  • 1/3 cup butter or margarine (масло эсвэл маргарин)
  • 1 recipe Cream Chees Icing

Хийх дараалал


  1. Зуурагчынхаа саванд 2 аяга гурил болон дрожоо хийж холь. Зөөлөн гал дээр хоолны жижигэвтэр саванд сүү, элсэн чихэр, 1/3 аяга масло болон давсаа хийж (120F-130F) маслаа бараг хайлах шахуу болтол нь хутгаж бүлээсгээд гурилан дээрээ өндөгны хамт хийж зуурагчын хурдаа багаас нь аажмаар ихэсгэж зуурна. Саванд наалдсан хуурай гурилаа модон халбагаар хусч (зуурагчаа түр унтраахаа мартав!!) унагаад зуурмагаа өтгөн болтол нь үлдэгдэл гурилаа бага багаар хийж зуураарай.


  2. Гурилын модон дээрээ бага зэргийн гурил цацаад зуурмагаа эвлэртэл нь нухаад 1 цаг орчим дулаан газар хучиж эсгэнэ.


  3. Эссэн гурилаа 2 хувааж нухаж бөөрөнхий болгон нухаад 10 минут орчим хучиж амраана. Энэ хооронд 2 ш листээ тослоод мөн крим зуурмагаа бэлдэнэ.


  4. Бор чихэр, 1/4 аяга гурил болон синамон дээрээ маслаа хийж pastry blender (сэрээ ч болно)-ээр сайн холиж хутгаарай.


  5. Гурилаа 12х8 инч хэмжээгээр элдээд бэлдсэн крим зуурмагаа гурилын үзүүр хэсгэт 1 инч орчим зай үлдээж бусад хэсгээр жигд тарааж хуйлаад 12 хувааж листэн дээрээ тавиад дахин 30 орчим минут алчуураар бүтээж эсгэнэ.
  6. Овеноо 375F (190C) дээр халаана. 20-25 минут эсвэл шаргал болхоор нь гаргаж 5 минут хөргөөд хэрэв хүсвэл крим зуурмагаа дээр нь түрхээрэй.
Крим зуурмаг хийх

Жижиг саванд 3 оz зөөлрүүлсэн cream cheese, 2 том (tablespoon) халбага масло, 1 жижиг (teaspoon) халбага ванила хийж дээр нь 2 2/1 аяга нунтаг сахар (powdered sugar) хийж сүүгээ бага багаар хийж шингэртэл нь хутгаарай.

2 comments:

  1. Uuuu... cinnamon roll hiitsen bna shdee. Amtagdtal haragdaj bna ooo. Hiisen cookies, muffins, rolls- oo tsulgui tavagan deer taviad zuragiig ni darval ulam goyo haragdah bhaa... Ugui ch bj magad... Ene bol naiziinhan bodol

    ReplyDelete
  2. дараа шинэ амттан хийвэл тэгнэ ээ, би шинийг хэсэг хийхгүй гэж бодож байна аа Шинэ юм хийж үзэхээр өөрөө амсах болох юм Тэгээд амсахаар идчих юм. Идэхээр бас хэцүү байна аа хэхэ -

    ReplyDelete