Байс хийгээд л гүйж очиж хараад л зургийг нь аваад баясаад байлаа. Яг цэцэглэх явцыг нь харах бас их сонирхолтой юм байна шүү та минь :-)
Wednesday, March 3, 2010
Миний Алтан зул
Friday, February 26, 2010
Doughnuts
- 4 tablespoon butter (60 гр масло)
- 5 cups all-purpose flour (5 аяга гурил)
- 7/8 cup sugar (элсэн чихэр)
- 2 teaspoons baking powder
- 1 teaspoon baking soda
- 2 teaspoons salt (давс)
- 1 teaspoon powdered nutmeg
- 3/4 cup buttermilk (байхгүй бол 3/4 аяга цагаан тараг хийж болно)
- 2 whole eggs+1 egg yolk (2 өндөг+нэг өндөгний шар)
Cinnamon sugar
- 2/3 cup sugar (2/3 аяга элсэн чихэр)
- 1/2 teaspoon powdered cinnamon (нунтаг синнамон)
- Синнамон элсэн чихэр 2-оо холиж тавганд хийнэ.
- Масло-аа хайлуулж хөргөнө.
- Дунд зэргийн саванд 1 1/2 аяга гурил хийж дээр нь элсэн чихэр, baking powder, сода, давс, натмегаа хийж холино.
- Жижиг саванд тараг, өндөгөө хольж хутгаад зуурмагаа хайлуулж хөргөсөн масло дээрээ хийж хутгаад,
- үүнийгээ хуурай орц (3) дээрээ хийж модон халбагаар хутгаж холь.
6. Энэ зуурмаг дээрээ үлдсэн гурилаа хийж модон халбагаар сайхан эвлэртэл нь зуурна.
7. Шарах тогоогоо 375F дээр тавьж халаана.
8. Гурилын модон дээрээ хуурай гурил үрж зуурмагаа ойролцоогоор 1см орчим зузаантайгаар элдээд,
9. Том, жижиг 2 хэвээр (надаа хэв байхгүй улмаас стакан хундага хэрэглэсэн болно) хэвлээд пончиг маань шархад бэлэн болж байгаам даа
За шарах хугацаа бол их богинохон, нэг талыг нь сайхан шарлуулаад нөгөө тал руу нь эргүүлээд л болоо доо.
Одоо бэлдсэн синнамонтой элсэн чихэртээ халит дүрээд л хөргөх сараалж дээрээ өрчихөнө шүү дээ
Анхны авсан 2 цэцэг минь

Thursday, February 25, 2010
Тараг бүрж, тэргүүн хийлээ
Тараг бүрэх амархан боловч худалдаж авсан үнээс нээх хямд тусдаггүй болхоор би бараг бүрдэггүй юм доо. Эхлээд тарагны хөрөнгөө бэлдэх хэрэгтэй.
Жижиг марлан уутанд аяга орчим тараг хийж шар усгүй болтол нь сайн шүүх ( юмнаас өлгөчих) хэрэгтэй.
Сүүгээ зөөлөн галаар бүлээн (50C-60C) болтол нь самрана.
Бэлэн болсон хөрөнгөө аяганд хийж дээрээс нь бага зэргийн сүү хийгээд сайхан нуугтал нь хутгаарай.
Сүүндээ хөрөнгөө хийж самарч таглаад дулаан газар хучиж тавиарай. Ойролцоогоор 7-9 цаг болоход болно доо. Би бол хөргөгчид хонуулаад маргааш нь идэх дуртай байдаг юм. Цөцгий шиг гоё өтгөн болчихдог болхоор тэр.
Тэргүүний хувьд өнөөдөр дахиад хийж үзсэн. Масло нилээн хасагдсан тэгээд өөрөө жорыг нь зохиогоод хийсэн боловч бас л санаанд хүрээгүй ээ. Амт нь бол амтагдаад байна гэхдээ жоржигносон хатуу болоод байх юм аа. Тэргүүн чинь зөөлөн байдаг биз дээ? Сэтгэлд хүрээгүй болхоор хийсэн дараалалын зураг, жор энэ тэр оруулсангүй дээ
Wednesday, February 24, 2010
Тэргүүн???
Saturday, February 20, 2010
Blueberry cheesecake
- 2 packages (16 ounces total) cream cheese
- 2 cups cottage cheese
- 1 1/2 cups sugar
- 4 eggs, slightly beaten (4 өндөг, хутгаарай)
- 6 tablespoons cornstarch (крахмал)
- 6 tablespoons all-purpose flour (гурил)
- 1 1/2 tablespoons lemon juice (лемон жүүс)
- 1 teaspoon vanilla extract (ванила ханд)
- 1/2 cup melted butter or margarine ( хайлуулсан масло эсвэл маргарин)
- 2 cups sour cream
- graham cracker crust (maple-pumpkin cheescake жорыг хар)
- blueberry glaze (нэрсний чанамал)
Хийх дараалал
Шарах шүүгээгээ 325F дээр тавиж халаагаарай.
Холигчийнхоо саванд cream cheese болон cottage cheese-ээ хийж сайтар холь. Орцуудаа (элсэн чихэр, өндөг, крахмал, гурил, лемон жүүс, ванила ханд, масло, sour cream) - ээ нэг нэгээр нь дэс дараалан хийж холиорой!
Бэлэн болсон зуурмагаа крастандаа хийж шарах шүүгээнд 60-70 минут болгоно.
Овеноо унтраагаад cheese cake-ээ овенд нь 2 цаг орчим байлгасаны дараа тасалгааны хэмд бүрэн хөргөөд нэрсний чанамалаар хучиж хөргөгчид хийнэ.
Blueberry Glaze
- 1 cup sugar (элсэн чихэр)
- 2 tablespoons cornstarch (крахмал)
- 1 cup water (ус)
- 2 cups fresh or frozen blueberries, divided (байгалийн болон хөлдөөсөн нэрс, хуваагаарай)
Жижиг саванд элсэн чихэр болон крахмалаа хийж холиод дээр нь усаа хийж зуураад нэрсээ хийж зөөлөн гал дээр 2 минут орчим эсвэл өтгөртөл нь буцалгана.
Sunday, February 14, 2010
Баярт Өдөр
Блогтоо анх удаа хувийн чанартай сэтгэгдэл бичих гэж байна. Цагаан сарын шинийн нэгэн болохоор л миний сэтгэл бүүр хөөрчихдөг юм. Өгчигдөр бүтүүнд Монголд буй ах дүү ээж, аавуудтайгаа утас болон интернетээр золголоо, нэг баяр За тэгээд ах болон авга ахындаа очиж бүтүүрсээн , сайхан байлаа :)
Өнөө өглөө 6 цагт босч бурхан тахил, тэнгэртээ залбирч шинэлээд айл хэсхийн өмнө ээжийхээ ээж буурай ээжтэйгээ ярилаа. Одоо 87 насыг зооглож байгаа гэхэд анууханаараа бүх юмаа өөрөө хийдэг бас гар утастай гэсэн, дараа ярина аа эмээ :* Миний сэтгэл ээжтэйгээ ярьсан юм шиг сайхан болсоон, хоёр баяр
Дотны анд минь яг одоо эмнэлэгт энэ хорвоод нэгэн шинэ хүн мэндлүүлэх гээд цаг тоолон хүлээн байгаа. Хорвоод мэндлэх бяцхан зочинг сэтгэл хөдлөн чимээ чагнан хүлээн баярлан сууна. Маргааш өглөө ургахын улаан нартай уралдаад гүйгээд очино оо найз нь, гурван баяр
Эрхэм хосуудад гэгээн валентиний мэнд хүргээд үзэгдээд өнгөрөх үүлэн чөлөөний нар шиг богинохон энэ амьдралын нугачаанд жаргал зовлон баяр гуниг алив бүхнээ тэнцүүхэн хуваалцаж насан туршдаа бие биеэ үнэнч хайраар хайрлан аз жаргал баяр хөөрөөр дүүрэн эрүүл саруул энх тунх амьдрахын өлзийт ерөөл өргөн дэвшүүлье!
Энэ дашрамд намайг өвдөж зовж, уйлж дуулж, баярлаж гундаж, өгсөж уруудаж, явхад минь үргэлж хажууд минь байж түшиж дэмжиж явдаг хань чамдаа чин сэтгэлээсээ баярлаж явдагаа хэлье! Энэ л гал улаан сарнайг олон олон жил чамаасаа авч үр ачаа тойруулж өтгөн шаргал цайгаа хувааж уусан өвөө эмээ болно оо хоёулаа. Би чамдаа хайртай! бас нэг баяр :)
Олон үйл явдал нэг зэрэг болоод сэтгэл хөдлөөд хэлэх үгээ ч олигтойхон эвлүүлээд хэлчихэж чадахгүй л сууна даа би гэдэг хүн, бас л баяр
Tuesday, February 9, 2010
Яагаад эрэгтэй хүн Сэтгэлийн гүн агуй-руугаа ордог вэ?
Хэд хэдэн шалтгаанаас эрэгтэй хүн сэтгэлийн гүн агуй-руугаа ороод чив чимээгүй болчихдог.
1.Тэр асуудлынхаа тухай бодож боловсруулж шийдвэрийг олох хэрэгтэй
2.Ямар нэгэн асуулт юмуу сэтгэл зовоосон асуудалд "Яг одоо хариулж чадахгүй нь "Сэтгэлийн гүн агуй"-даа орж хайгаад ирье" гэж эрэгтэй хүн хэзээ ч хэлдэггүй.
3.Эрэгтэй хүн уурлаж бухимдсан үедээ ганцаараа байж тайвширч өөрийгөө дахин хянах чадвартай болдог
Эмэгтэйчүүд ийм үед түүнд ямар нэгэн муу юм боллоо эсвэл надтай ярихыг хүсэхгүй байна, надад хайргүй болчихсон юм болов уу? гэх мэт олон юм бодож өөрийгөө зовоох хэрэггүй бөгөөд аль болох түүнд хугацаа өгөх хэрэгтэй. Тэд нэгэнт тайвширсаныхаа дараа танитай ярих болно. Эрэгтэй хүнийг стрессдсэн дуугаа хураасан үед нь - чи зүгээр үү? (эрэгтэйчүүд ихэнхдээ зүгээр үү? гэж асуухад зүгээр гэж хариулдаг) - үгүй, чи зүгээр биш л байна даа? - би чамайг мэдэж байна, цаашлаад чи яагаад надтай ярихыг хүсэхгүй байгаан гэх мэт асуултууд нь Би чамд тус болмоор байна Чамд тохиолдсон таагүй зүйлийг би хуваалцаж чиний зовлонг нимгэлэлцэх гэсэн юм гэж ойлгогдохоосоо илүү хэрүүл маргаанд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй!
Sunday, February 7, 2010
Гэр Бүл - Аз жаргал
Аз Жаргал гэж юу вэ?
Хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог. Хүн бүр өөр өөр юмнаас жаргалыг мэдэрдэг. Айл гэрийн аз жаргал гэр бүлийн гишүүн болох хүн тус бүрээс шалтгаалах нь хэн бүхэнд ойлгомжтой. Айл гэрийн аз жаргал санаанд оромгүй олон жижиг зүйлээс бүрэлддэг. Тэдгээрийн нэг чухал хэсэг бол ойлголцол.
Нэгэн эрхэм найзаасаа хэдэн ном бэлгэнд авч уншиж байсанаа санаж, бие биеэ илүү сайн ойлголцож бат бэх гэр бүлийг бүтээх бодит зөвлөмжөөс нь аль болох монгол ахуйд нийцэхээр бага багаар бичиж байвал залуу гэр бүл болон дурлалт хосуудад тус болж магад гэж бодлоо. Эрэгтэй хүмүүсийн ихэнх нь том юманд анхаараад жижиг зүйлсийг орхигдуулдаг бол эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдийн жижиг гэж боддог тэр зүйлс том асуудал болж стрессд оруулах хүчин зүйлийн хэсэг болдог байна.
Эмэгтэй хүнд хайрыг гүн гүнзгий мэдрүүлэх арга замуудаас түүвэрлэн товчлоод бичье!
- Аль болох анх танилцаж хайрлаж байсан үеүүд шигээ хандаж байхыг хичээгээрэй! Дандаа биш юмаа гэхэд хааяа нэг аятайхан зоогийн газар эхнэр, найз бүсгүйгээ уриж байх. Эмэгтэйчүүд илүү роматик байдаг шүү дээ.
- Өдөр болгон өөрөөсөө зөвхөн хоёулхнаа байх цаг заавал гаргаж түүнд сэтгэл зүрхээ зориулж түүнийг сонсож ярилцдаг байх. Энэ үедээ өөр юм (ном унших, зурагт үзэх г.м) хийж хэрэггүй. Утас дуугарсанч бүү хариулаарай
- Эцэг эхтэйгээ эсвэл ах дүү хамаатан садантайгаа хамт амьдардаг эсвэл том болсон хүүхдүүдтэй бол гадагш салхинд хамт зугаалах, чимээ багатай тухлаг газар сонгон халуун дулаан яриа өрнүүлэх
- Нялх хүүхдээ харж хажуугаар нь гэр орны хэзээ ч дуусашгүй нэргүй ажил хийхийн хажуугаар эрхэм таныг бас халамжилж буй эхнэрээ үнэлэж, элдэв үгээр дайрч доромжлохын оронд түүнд найз нөхөдтэйгээ уулзах эсвэл дэлгүүр орж хэрэгцээт зүйлээ авах боломж олгож байхыг хичээж байгаарай!
- Ямар нэгэн тэмдэглэлт өдөр гэнэт сюрприз болгон өөрийг нь мэдээгүй байхад жижиг ч хамаагүй бэлэг бариж байх. Эмэгтэй хүнд хайртай хүнийх нь бэлэг том жижиг, үнэтэй хямд байх нь чухал байдаггүй тэд таниас нэг сарнай бүр нэг хавтгай дуртай шоколадаа авсан ч хүүхэд шиг баярлах болно
- Түүнийг уурлаж бухимдсан эсвэл сэтгэл санаа нь тавгүйтсэн үед буруутгаж зэмлэлгүй, аль болох ойлгохыг хичээж тайвшируулах хэрэв тэр өөрөө ярихыг хүсвэл түүний ярихыг анхааралтай сайн сонсож тайвшируулах
- Тэр хэн нэгэнтэй маргаж бухимдсан үед түүний талд байх, тайвширсан үед нь алдааг нь шүүмжилж буруушаалгүй учирлаж хэлж залруулж өгөх
- Түүнийг өдөр бүр энхрийлэн тэвэрч түүнд хайртайгаа илэрхийлж байх.
- Түүнийг ажилдаа ядарч туйлдчихсан оройн хоол хийх тэнхээгүй харагдвал өөрөө санаачлан хоолоо хийх эсвэл түүнд туслах
- Хоолны дараа аяга тавгаа хааяа ч гэсэн санаачлагаараа угаах.
- Өвдөж зовсон үед нь хажууд нь байж халамжлах, түүнд хэрэгтэй эм болон бусад зүйлийг нь бэлдэж өгөх шаардлагатай бол эмчид үзүүлэхэд нь хамт явах
- Гэртээ оройтож харих юмуу эсвэл товлож болзсон цагаасаа хоцрох бол түүнд утасдаж хэлж сэтгэл санааг нь тайван байлгах
- Та өөрөө сэтгэлийн гүн агуйдаа орох шаардлагатай бол ганцаараа эргэцүүлэн бодож тунгаах цаг хэрэгтэй байна гэдгээ түүнд ойлгуулах, тайвширсаныхаа дараа чухам юу хэцүү байсан тухайгаа яривал тэр муугаар төсөөлөхгүй болно
- Ажлаасаа түүн лүү утасдаж ямаршуухан байгаа талаар нь асуух юмуу ямар нэгэн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл тохиолдвол хуваалцах
- Өөртэй тань хамт зурагт үзээд маш их сонирхон харж байвал суваг солихгүй байх
- Хоёулаа гоёлын хувцас өмсөж явах таатай боломж гаргаж байх, ямар нэгэн романтик бяцхан аялал хий (нэг хоног эсвэл өдөртөө харих)
- Олон нийтийн газар явахдаа бусад руу харц унагах биш хажуудахаа халамжил. Сайханы өмнө харц буруугүй ч эмэгтэй хүнтэй явж байхдаа өөр бүсгүй харж явах эрчүүд тийм ч таатай сэггэгдэл төрүүлдэггүй шүү дээ
- Түүнд дандаа хаалга онгойлгож өгч өөрөөсөө түрүүлж оруулж гаргаж байгаарай
- Төрсөн өдөр, хуримын ой гэх мэт ямар нэгэн онцгой өдөр түүнд баяр хүргэн ил захидал өгч зургаа хамтдаа авхуулах
- Гэр орныхоо ямар нэг юмыг засаж сэлбэ. Шатсан гэрлээ мэдсэн даруйдаа солих, хутгануудаа ирлэх, өөрийн хүч хүрэхгүй зүйлээ нэрэлхэлгүй учирлаж хэл
- Өөрийн тань төлөө ямар нэгэн юм хийхэд баярлалаа гэдгээ хэлж урамшуулах
- Хүнсэнд хамт явах ба заримдаа зав гарвал өөрөө хүнсээ авах юу авахаа мэдэхүй тохиолдолд жагсаалт бичүүлж аваад яв
- Хааяа нэг гэртээ харих замдаа түүний дуртай идэх юм, кэкс, торт худалдан авчирч өгөх
- Түүнээс хол байж нилээн удвал санаж байгаа сэтгэлээ илэрхийлж байх
Таны гэр бүл үргэлж инээд хөөр, халуун дулаан хайраар бялхаж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсье!
Thursday, February 4, 2010
Caraway-Rye Bread
- 4-41/2 cups bread flour (талхны гурил)
- 1 package active dry yeast (нэг уут дрож)
- 2 cups warm water(120F-130F) (ус 40С-50С)
- 1/4 cup packed brown sugar (бор элсэн чихэр)
- 2 tablespoons cooking oil (ургамалын тос)
- 1 1/2 teaspoons salt (давс)
- 1 1/2 cups rye flour (Rye гурил)
- 1 tablespoon caraway seeds (хийхгүй байсан ч болно)
- Cornmeal
- 2 teaspoons milk (сүү)
Хийх аргачилал
- Холигчийн савандаа 2 3/4 аяга талхны гурил болон дрожоо хийнэ. Дээр нь бүлээн ус, бор элсэн чихэр, тос, давсаа хийж 30 секунт холигчийн хурдыг багаас нь дунд зэрэг дээр тавиж холисоны дараа өндөр хурдаар 3-4 минут холино. Холих явцдаа савны хананд наалдсан зуурмагыг модон халбагаар байн байн хусч унгаж байх хэрэгтэй ба холигчоо түр унтраахаа мартав аа !!!
2. Зуурмаг дээрэээ rye гурил, caraway үрээ хийж мөн талхны үлдсэн гурилаасаа бага багаар хийж модон халбагаар өтгөртөл нь сайтар холиж хутгана.
Monday, February 1, 2010
Үс сайхан бол зүс сайхан
- Орой бүхэн унтахын өмнө үсээ самнах нь хуйханд иллэг болохын зэрэгцээ үсний бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг.
- Өндөгны шарыг усанд хутган үсээ угаах нь хуйх ба үсэнд тэжээл өгөхөөс гадна үсийг хугарахаас хамгаалана.
- Борооны усаар үсээ шавшвал үс өнгөлөг болно.
- Мөн халгайг усанд 15 минут буцалгаж үсээ угаавал үс гялалзсан өнгөтэй болохоос гадна үс уналтыг зогсоож өтгөрдөг.
Нэмж хэлэхэд үсэндээ хими хийлгэх, будуулах, хэт халуун хайчаар индүүдэх болон халуун сэнсээр хатаахаас аль болох зайлс хийж байхыг хичээгээрэй! Зуны улиралд нарны хэт ягаан туяанаас шүхэр болон нарны малгайн тусламжтайгаар үсээ хамгаалж байх хэрэгтэй.
Арьс арчилгаа
Нимбэг нь найрлагандаа маш их амин дэмийг агуулсан бөгөөд ялангуяа бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулах, нян устгах чадвартай. Нимбэгний шүүсийг буцалсан устай хольж өглөө бүр уувал арьс цэвэрлэгдэн толигор байдлаа хадгалдаг.
Хан боргоцойн ханд бэлтгээд арьсыг цэвэрлэхэд зөөлөн толигор болгохоос гадна янз бүрийн батга үрэвсэлийг арилгадаг.
Киви нь үрчилээ үүсэх, үүссэн үрчилээг гарамгай арилгадаг. Киви нь С витаминаар элбэг тул хоол боловсруулахад сайн нөлөө үзүүлж биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулахаас гадна хүний уураг тархины хэвийн үйл ажиллагааг дэмждэг төдийгүй тархи мэдрэлийн системийг тэтгэж байдаг. Стресс ихтэй хүмүүс эмчилгээний зорилгоор хэрэглэдэг.
Сармис нь найрлагандаа үрэвсэл эсэргүүцэх бодис агуулсан байдаг тул ханиад томуу, халдаварт өвчинүүдээс сэргийлдэг. Өдөрт дундажаа 2-3 хумсыг идэж байвал биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулж, биеийн жинг тогтмол хэмжээнд байлгахаас гадна хөгширөлтыг удаашруулдаг. Дараагийн бичлэг дээр сармисны ханд бэлдэх аргыг оруулана аа. 3 жилд нэг удаа уудаг гэсэн.
Thursday, January 28, 2010
Cinnamon Rolls
- 4-4/2 cups all purpose flour (гурил)
- 1 pack active dry yeast (дрож)
- 1 cup milk (сүү)
- 1/3 cup granulated sugar (цагаан элсэн чихэр)
- 1/3 cup butter or margarine (масло эсвэл маргарин)
- 1/2 teaspoon salt (давс)
- 2 eggs (өндөг)
- 3/4 cup brown sugar (бор элсэн чихэр)
- 1/4 cup all-purpose flour (гурил)
- 1 tablespoon ground cinnamon (нунтаг синамон)
- 1/3 cup butter or margarine (масло эсвэл маргарин)
- 1 recipe Cream Chees Icing
Хийх дараалал
- Зуурагчынхаа саванд 2 аяга гурил болон дрожоо хийж холь. Зөөлөн гал дээр хоолны жижигэвтэр саванд сүү, элсэн чихэр, 1/3 аяга масло болон давсаа хийж (120F-130F) маслаа бараг хайлах шахуу болтол нь хутгаж бүлээсгээд гурилан дээрээ өндөгны хамт хийж зуурагчын хурдаа багаас нь аажмаар ихэсгэж зуурна. Саванд наалдсан хуурай гурилаа модон халбагаар хусч (зуурагчаа түр унтраахаа мартав!!) унагаад зуурмагаа өтгөн болтол нь үлдэгдэл гурилаа бага багаар хийж зуураарай.
- Гурилын модон дээрээ бага зэргийн гурил цацаад зуурмагаа эвлэртэл нь нухаад 1 цаг орчим дулаан газар хучиж эсгэнэ.
- Эссэн гурилаа 2 хувааж нухаж бөөрөнхий болгон нухаад 10 минут орчим хучиж амраана. Энэ хооронд 2 ш листээ тослоод мөн крим зуурмагаа бэлдэнэ.
- Бор чихэр, 1/4 аяга гурил болон синамон дээрээ маслаа хийж pastry blender (сэрээ ч болно)-ээр сайн холиж хутгаарай.
- Гурилаа 12х8 инч хэмжээгээр элдээд бэлдсэн крим зуурмагаа гурилын үзүүр хэсгэт 1 инч орчим зай үлдээж бусад хэсгээр жигд тарааж хуйлаад 12 хувааж листэн дээрээ тавиад дахин 30 орчим минут алчуураар бүтээж эсгэнэ.
- Овеноо 375F (190C) дээр халаана. 20-25 минут эсвэл шаргал болхоор нь гаргаж 5 минут хөргөөд хэрэв хүсвэл крим зуурмагаа дээр нь түрхээрэй.
Жижиг саванд 3 оz зөөлрүүлсэн cream cheese, 2 том (tablespoon) халбага масло, 1 жижиг (teaspoon) халбага ванила хийж дээр нь 2 2/1 аяга нунтаг сахар (powdered sugar) хийж сүүгээ бага багаар хийж шингэртэл нь хутгаарай.
Wednesday, January 27, 2010
Maple-Pumpkin Cheesecake
- 1 1/2 cups finely crushed graham crackers
- 1/3 cup granulated sugar (элсэн чихэр)
- 1/3 cup butter, melted (масло, хайлуулна)
- 3 packages 8 ounce cream cheese, softened
- 1 cup canned pumpkin
- 2/3 cup brown sugar (бор чихэр)
- 1/4 cup pure maple syrup
- 1/2 teaspoon vanila
- 3 eggs, slightly beaten (өндөг, хутгасан)
- 1/2 cup Caramel Sauce or purchased caramel ice cream topping (крамел соус )
Хийх дараалал
Бэлэн краст (зураг дээрх) байхгүй тохиолдолд эхлээд крастаа бэлдэнэ.
- Овеноо 325F дээр халаана. Дунд зэргийн саванд Graham Crackers (хайрцагтай) үүрмэг, элсэн чихэр, хайлуулсан масло-аа хийж холино. Тортны саваныхаа ёроол болон ирмэг хэсгээр жигд дарж (зураг хар) тараана. Овенд хийж 8 минут болгоод гаргаж хөргөнө.
- Зуурагчийн савандаа cream cheese-ээ (монголоор юу гэдэг юм бол?) хийж дундаас өндөр хурдаар зөөлөртөл нь зуурна. Дээр нь пампкин, бор чихэр, маple сироп, ванилагаа хийж холилдтол нь зуураарай. Өндөгөө модон халбагаар хутгаж холино.
- Гүйцэд хөрсөн крастандаа зуурмагаа хийж 60-70 минут эсвэл хөнгөн сэгсэрч хөдлөгөхөд тортын гол болсон (барицалдсан юм шиг) байвал гаргаарай. Овендоо ус* хийж тавиарай
- Овеноос гаргаад хамгийн багадаа 1 цаг хөргөөд мөнгөн цаасаар бүтүү бүтээж хөргөгчинд 4-24 цаг байлгана. Идэхийн өмнө Caramel Sauce- аа дээрээс бүрээрэй.
Жич: *Овенд талх болон зарим нарийн боов хийхдээ доор нь жижиг саванд бага хэмжээны ус хийж тавих нь гадна талыг нь түлэгдэхээс хамгаалдаг.
Caramel Sauce
- 1/2 cup whipping cream
- 1/2 cup butter (1 stick)
- 3/4 cup packed dark brown sugar
- 2 tablespoons light-colored corn syrup
- 1 teaspoon vanilla
Дунд зэргийн халуун гал дээр ванилагаас бусад орцуудаа хийж буцалтал нь хутгана. 3-4 минут буцалгаж аваад ванилагаа хийж хутгаарай. Тагтай саванд хийж хөргөөд хөргөгчинд 2 долоо хоног хүртэл хадгалаж хэрэглэнэ. Дахин хэрэглэхдээ хөргөгчинөөс гаргаж тасалгааны хэмд 1 цаг байлгаарай!
Tuesday, January 26, 2010
Pizza
Орц
Гамбираа (pizza crust) хийнэ
- 3-4 cup all-purpose flour (гурил)
- 1 package active dry yeast (дрож)
- 1/2 teaspoon salt (давс)
- 1 cup warm water (120F-130F) (ус) (40C-50С)
- 2 tablespoon cooking oil or olive oil (ургамалын тос болно)
1. Зуурагчийнхаа саван дотор 2 аяга гурил, дрож, давсаа хийгээд дээрээс нь бүлээн усаа тосны хамт хийнэ. Зуурагчын хурдыг бага дээр нь тохируулаж 30 секунт болгоод түр зогсоож савны хананд наалдсан хуурай гурилыг модон халбагаар хусч нялцгай зуурмагтай нийлүүлээд дахин 30 орчим секунт болгоод үлдсэн гурилаа хийж 3 минут эсвэл зуурсан гурил өтгөрсөн, зөөлөн ба сунамтгай болтол нь зуурна.
2.Гурилаа 2 хувааж хуурай гурил үрсэн модон дээрээ нухаж эвлүүлээд 10 орчим минут хөмөрч амраана.
3. Шарах шүүгээгээ 425F тавиж халаана. 12 инч пийца таваг эсвэл тослож бэлдсэн листэн дээрээ жигд элдсэн гурилаа тавиж сэрээгээр хатгаад 10 минут эсвэл шаргал өнгөтэй болхоор нь гаргаад,
4. пийца соусаа тарааж дуртай хольцоо (бяслаг, мөөг, амтат чинжүү, хиам, улаан шар сонгино г.м) дурын хэмжээгээрээ хийгээд
Friday, January 22, 2010
Nun`s Puffs
Орц
- 1/2 cup butter (масло)
- 1 cup milk (сүү)
- 3/4 cup all-purpose flour (гурил)
- 4 eggs (өндөг)
- 1 tablespoon sugar (элсэн чихэр)
- Honey (зөгийн бал)
Хийх дараалал
1. Oven-оо 375F дээр халаана. 12 muffin аяга тослож бэлдэнэ. Дунд зэргийн саванд масло-аа хайлуулаад дээр нь сүүгээ нэмээд буцалгана. Бүх гурилаа хийж сайн хутгаж болгоно. Гурил чинь нийлээд бөөн болоод ирэнгүүт гал дээрээс холдуулж 5 минут хөргөнө.
2. Ингээд 5 минут болсоны дараа өндөгөө нэг нэгээр нь хийж хутгана. Нэг өндөг хийгээд нэг минут орчим хутгаарай!
3. Зуурмагаа muffin cup-даа ижил хэмжээтэй хийж элсэн чихэрээ дээр нь цацаад шарах шүүгээнд хийж 25-30 минут эсвэл хөөгөөд, шаргал өнгөтэй болоод ирхээр нь гаргаарай. Зөгийн бал сироп холиж идэх нь хувь хүний сонголт болмой.
Pumpkin Bread
Орц
- 2 cups sugar (элсэн чихэр)
- 1 cup vegetable oil (ургамалын тос)
- 4 eggs (өндөг)
- 3 1/3 cups all-purpose (гурил)
- 2 teaspoons baking soda (сода)
- 1 teaspoon salt (давс)
- 1 teaspoon ground cinnamon
- 1 teaspoon ground nutmeg
- 2/3 cup water (ус )
- 1 can (15 ounces) pumpkin (not pumpkin pie mix)
- 1/2 cup chopped nuts (самар)
- 1/2 cup raisins (үзэм)
Хийх дараалал
- Шарах шүүгээгээ 350F халаана. Талхны 8x4x2 инч хэмжээтэй 2 саваа тослоод бэлдчих. Том саванд (mixer`s bowl) элсэн чихэр, тосоо хийж цахилгаан холигчоо дунд зэргийн хурд дээр нь тавиж холь. Дээр нь өндөгөө хийнэ.
- Өөр саванд гурил, сода, давс, синимон, натмегаа хийж модон халбагаар холиод ус болон хуурай хольцоо элсэн чихрийн хольц руугаа хийж холино. Дээр нь пампкинаа хийж холино.
- Ингээд талхны зуурмаг маань бэлэн боллоо. Бэлдэж тослосон 2 савандаа тэнцүү хувааж хийгээд шарах шүүгээнд 50-55 минут эсвэл шүдны чигчлүүрээр талхны гол руу хатгаж талх болсон эсэхийг (модны үзүүр цэвэрхэн гарч ирнэ) мэдэж болно.
- Самар болон үзэм хийх бол талхны савандаа зуурмагаа хийхээс өмнө зуурмагтаа хийж модон халбагаар жигд тарааж холиорой
Болсон талхаа тасалгааны хэмд сайтар хөргөөд мөнгөн цаасанд бүтүү боож хөргөгчинд хэсэг байлгасаны дараа зүсээрэй!
Thursday, January 21, 2010
Pastry for Double-Crust Pie

• 2 1/4 cups all-purpose flour (гурил)
• 3/4 teaspoon salt (давс)
• 2/3 cup shortening
• 8 to 10 tablespoons cold water (ус)
Хийх дараалал
1. Гурил болон давсаа дунд зэргийн саванд хийж холиод дээр нь shortening-оо хийж Pastry Blender-ээр жигд холино.
2. Усаа гурилан дээрээ амны халбагаар цацах маягаар хийж зуурмагаа (сэрээгээр) зуурна.
3. Зуурмагаа 2 тэнцүү хувааж төвөөс нь гадагш 12 инч (30-31 cм) жигд элдэнэ
6. Pie-ийнхаа голд хутгаар жижиг зүсэлт (+) хийгээд шарах шүүгээндээ зааварын дагуу хийгээрэй!
Mediterranean Frittata
Эрт боссоных хийж үзье гэж бодож байсан хоолоо хийлээ. Эртээд омлет хийх гэж оролдоод нээх сайн болоогүй ч (өндөг хольц нь холилдоогүй :p) зургийг нь блог дээр тависан байсанг харсан найзад минь таалагдсан болохоор Бүрнээ найзаа энэ өглөөний зоогоор дайлна аа :-) Ном болон нетээс ерөнхий санааг нь аваад орцуудыг нь өөрөө сонгоод хийсэн болохоор тоо хэмжээ тоочилгүй хийсэн дараалал оруулсан орцоо бичье.
- Жижиг (тал) бөөрөнхий сонгино
- Нэг хумс сармис
- Улаан, ногоон, шар амтат чинжүү
- Мөөг
- 2 ширхэг улаан төмс
- Бага хэмжээны спанич
- Үрсэн бэлэн бяслаг
- Оливын тос
- 5 өндөг
- Давс
- Чимх хар перц
Төмс болон амтат чинжүүгээ дөрвөлжин хэрчинэ. Бага хэмжээны халаасан олив тосондоо сонгино, сармисаа хийж хуураад дээр нь амтат чинжүү болон мөөгөө нэмж болгоно.
хэрэв өөр хайруулын таваг байгаа бол төмсөө зэрэг хуурчих. Тавгандаа бага хэмжээны олив тос хийж халаагаад бэлдэж болгосон төмсөө шаргал болтол нь хуурчих ;)